"НҮБ-д ажилласан хүнийг төрийн албанд ажиллуулахыг дэмжихгүй"

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

"НҮБ-д ажилласан хүнийг төрийн албанд ажиллуулахыг дэмжихгүй"

"НҮБ-д ажилласан хүнийг төрийн албанд ажиллуулахыг дэмжихгүй"

Улсын их хурлын Монгол Ардын намын бүлгээс өнөөдөр  /2022.05.23/ мэдээлэл хийлээ.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Бүлгийн хурлаар өнөөдөр гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцлээ. Хоёрдугаарт, төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төслийн өөрчлөлтийг УИХ-д хэлэлцэх эсэхийг нь шийдэх гээд явж байгаа. МАН-ын бүлэг завсарлага авсан. Өнөөдрийн өргөн барьсан хуулийн хүрээнд нь гишүүд байр сууриа нэгтгэх шаардлагатай. Хэлэлцээд хэлэлцэх эсэхийг нь дэмжинэ, гэхдээ ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж үзсэн.

Төрийн албаны тухай хуулийн төслийн өөрчлөлтийг Засгийн газраас өргөн барьсан. Энэ хуулийн хоёр заалт дээр онцгой анхаарч ажиллаж байна. Шалгалт өгөөгүй иргэнийг гэрээгээр авч ажиллуулж болно гэсэн заалтыг шүүмжилж ирсэн.

Дараагийн нэг заалт бол НҮБ болон олон улсын байгууллагад ажиллаж байсан хүнийг гэрээгээр авч ажиллуулах тухай. Энэ хоёр заалтыг ерөнхийд нь гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.  Бүлэг дээр ярилцаад ажлын хэсэг гаргахаар тогтсон байгаа. Энэ хуулийг зарчмын хувьд дэмжинэ, гэхдээ нэг жилийн хугацаанд төрийн албанд орж самрах үйлдлийг гаргуулж болохгүй гэдэг дээр санал нэгдсэн. Одоогоор хуулийн төсөл өргөн бариагүй учраас эцэслэн  шийдвэрлэсэн зүйл огт байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2008 онд орсон нэмэлт өөрчлөлт, журмын дагуу л явна.

Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан 2015 оны хувьчлалын тогтоолыг хүчингүй болгохтой холбоотой асуудал.

Хөтөлийн цемент шохой үйлдвэрийн хувьчлалыг хүчингүй болгох тухай. Үүнийг мөн бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, цаашид тогтоолд тодорхой заалтуудыг оруулах хэрэгтэй гэж үзсэн. Өнөөдөр Төрийн албаны тухай хуультай холбоотой хоёр хуулийн төсөл УИХ дээр байгаа. Өргөн барьсан хуулийн төслийн дөрөвдүгээр зүйлд тусгасан. Одоогийн мөрдөж байгаа Төрийн албан хаагчийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар түшмэлүүдийн шаардлагыг бууруулсан заалт орж ирсэн. Энэ дээр өөр, өөр саналтай гишүүд бий. Гэхдээ хуулийн дагуу хэлэлцээд явна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд доромжлох зүйл заалт орж байгаа. Хувь гишүүний хувьд энэ заалтад эргэлзэж байгаа. Монголчууд гутаан доромжлох гэдгийг нэг утгаар ашиглаж, ойлгодог. Хэрэв нэр төр гутаасан бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Харин энэ удаагийн хуулийн шинэчлэсэн өөрчлөлтөд доромжлох заалтыг оруулж ирсэн.

Барууны оронд бол гүтгэлэг гэдгийг гутаахыг оруулж ирдэг. Харин монголд доромжлол гэдгийг тодорхой тайлбарлаагүй байна.

Тиймээс хуулийнхан энэ заалтыг тодорхой тайлбарлаж өгөхийг хүсч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээд ажлын хэсэг байгуулна. Үүнийг хэлэлцсэний дараа ажлын хэсэг ажлаад явна гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж