Байден Хятадтай тэмцэх эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулна

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Байден Хятадтай тэмцэх эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулна

Байден Хятадтай тэмцэх эдийн засгийн төлөвлөгөөгөө танилцуулна

Ерөнхийлөгч Жо Байден өнөөдөр (2022.05.323) Ази дахь анхны айлчлалынхаа хоёр дахь шатанд орж байна. Энэхүү айлчлалын гол зорилго нь  Хятадын нөлөө улам бүр нэмэгдэж буй бүс нутгийг оролцуулан,  эдийн засгийн урт удаан хугацааны төлөвлөгөөг танилцуулахаар төлөвлөж байна.

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгост айлчлал хийсэн  бол энэ долоо хоногт Японд айлчлан ерөнхий сайд Фумио Кишида болон эзэн хаан Нарухито нартай  уулзах юм. Уулзалтын хүрээнд Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хүрээний талаар (IPEF)  ярилцаж, хоёр талт хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Байден Японы ерөнхий сайдтай уулзаж байх үеэрээ хоёр орны хамтын ажиллагааг сайшаан магтаж, Японы өөрийгөө хамгаалах цэргийн хүчинтэй хамтран ямар ч саад бэрхшээлийг даван туулахад бэлэн гэж ярив. Японы тал Байденг Акасака ордонд төрийн дуулалтайгаар хүндэтгэн хүлээн авсан байна.

Байден маргааш “Дөрвөл”-ийн уулзалтын үеэр Хятадын хөрш орнууддаа нөлөөгөө нэмэгдүүлэх гэсэн оролдлогыг зогсоох талаар удирдагчидтай ярилцах төлөвтэй байна. Мөн АНУ-ын гадаад бодлогод Бээжингийн тал зөвшөөрөлгүй оролцож буйг зогсоох ажиллагааны талаар ярилцах юм.

Мөн Энэтхэг-Номхон далайн эдийн засгийн хүрээгээ өргөжүүлэх талаар хэлэлцээ хийх ба энэ нь өмнөх ерөнхийлөгч нарын үед хэрэгжүүлж байсан ажиллагаа юм.  “Дөрвөл”-ийн зэрэгцээ, Хятад улс  хөрш орнуудтайгаа  хэд хэдэн худалдааны гэрээ байгуулж, "бүс- зам" санаачилгаар дамжуулан дэлхийн хэмжээнд эдийн засгийн нөлөөгөө үзүүлэхийг хичээж байна.

Байдены өнөөдөр зарлах төлөвлөгөө нь уламжлалт утгаараа худалдааны гэрээ биш юм. Үүнд худалдаатай холбоотой нэг "тулгуур" багтсанаас гадна нийлүүлэлтийн сүлжээг илүү уян хатан болгох, цэвэр эрчим хүчийг дэмжих, авилгатай тэмцэх зэрэг бусад салбаруудыг багтаасан болно. Энэ нь зөвхөн Япон, Өмнөд Солонгос зэрэг тууштай түншүүд төдийгүй АНУ-тай тийм ч нягт холбоогүй Зүүн Өмнөд Азийн жижиг улсуудыг нэгдэхийг ятгах шаардлагатай болно.

Төлөвлөгөөнд нэгдсэнээр олон улсын тарифыг бууруулах гэх мэт ямар нэгэн урамшуулал байхгүй гэж эсэргүүцэгчид үзсэн. Байдены засгийн газар  худалдаа, зах зээлд нэвтрэх боломжийг хөнгөвчлөх өөр арга замуудыг санал болгож байгаа аж. Энэхүү тогтолцоо нь өөрөө оролцогч орнуудад АНУ-тай нягт хамтран ажиллах таатай боломжийг олгоно гэж хариу мэдэгдэв. Байдены Даваа гарагт хийх  мэдэгдэл нь төлөвлөгөөний  дөнгөж эхлэлийг тусгасан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж