Австралийн шинэ ерөнхий сайд хатан хааныг огцруулах уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Австралийн шинэ ерөнхий сайд хатан хааныг огцруулах уу?

Австралийн шинэ ерөнхий сайд хатан хааныг огцруулах уу?

Их Британийн хатан хаан II Элизабет нь Канад, Австрали, Шинэ Зеланд, Ямайк, Барбадос, Бахамын арлууд тэргүүтэй 15 улсыг хаанчилдаг. Тэдгээрийн нийт хүн ам нь 130 сая орчим юм. Гэхдээ хатан хаан бодит байдал дээр эдгээр орны улс төрийн асуудалд оролцдоггүй.

Австралийн шинэ ерөнхий сайдаар Энтони Албанез томилогдсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Энтони Албанез засгийн эрхэнд гарснаар эрхэмсэг хатан хааныг төрийн тэргүүний суудлаас огцруулж магадгүй гэсэн таамаглал гарчээ.

Австралийн Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Энтони Албанез 2013 оноос хойш засгийн эрх барьж буй консерватив Либерал-Үндэсний эвслийг ялсан. Хөдөлмөрийн нам өчигдөр албан ёсны твиттер хуудсандаа Австралийг Бүгд найрамдах улс болно гэж мэдэгджээ. “Бүгд найрамдах улсыг дэмжигч Энтони Албанез Австралийн ерөнхий сайд болсон нь үнэхээр гайхалтай. Аборигенчуудыг үндсэн хуулинд австраличууд гэж хүлээн зөвшөөрөх нь зөв учраас одоохондоо бүх нийтийн санал асуулга явуулахгүй. Гэхдээ Бүгд найрамдах улс болно” гэв.

Бүгд найрамдах улс байгуулах санааг анх 1999 онд ерөнхий сайд асан Малколм Тернбулл дэвшүүлж байсан. Гэвч сонгогчдын бараг 55 хувь нь хаант засаглалтай хэлхээ холбоогоо хадгалж үлдэхийг сонгожээ.

Энтони Албанезийн ялалт нь дэмжигчдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх шалтгаан болов. Тодруулбал, хаант засаглал нь амьжиргааны өртөг, орон гэргүй байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнээс илүү чухал уу гэх асуулт гарч иржээ.

Түүнчлэн Австралийн шинэ ерөнхий сайд уур амьсгалын бодлогод томоохон өөрчлөлт оруулахаа амласан байна. Түүхэнд байгаагүй ойн түймэр, үер зэрэг нь цаг уурын өөрчлөлтөд санаа зовохоос өөр аргагүйд хүргэсэн. Мөн Австрали улс нь сэргээгдэх эрчим хүчний супер гүрэн болж чадна гэж Энтони Албанез мэдэгдээд байна.

Эх сурвалж: DAILY MAIL, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж