НҮБ-ын конвенцыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

НҮБ-ын конвенцыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулна

НҮБ-ын конвенцыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулна

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх  конвенцын  талуудын 17 дугаар  бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрөөс эхлэж ажлын хэсэг байгуулж ажиллана гэж Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар НҮБ-ын цөлжилттэй тэмцэх энэхүү конвенцид 196 орон нэгдэн орсон байдаг. Бүгд найрамдах Коте улсад болсон энэхүү хуралд 189 орны төрийн тэргүүнүүд, ерөнхий сайд болон байгаль орчны сайд гэх мэтчилэн 7000 гаруй төлөөлөгч  оролцсон юм . Дэлхий уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах чиглэлээр байр сууриа илэрхийлдэг өргөн хэмжээний уулзалтыг Монгол улс анх удаа эх орондоо зохион байгуулна.

Байгаль орчин, аялал зуучлалын сайд Б.Бат-эрдэнэ:

-Энэ тавдугаар сарын 9-нөөс 20-ны хооронд явагдсан Цөлжилтийн эсрэг конвенцид манай улс гишүүн орны хувьд амжилттай оролцлоо. 1997 оноос хойш явагдаж буй уг конвенц 15 дахь удаагийн дээд хэмжээний хурал болж өндөрлөлөө. 16 дахь хурал Саудын Арабт болох болох 17 дахь их хурал Монгол Улсад зохион байгуулагдах юм.

15 дугаар хурал “Амьдралын эх бол газар юм” гэсэн уриатайгаар зохион байгуулгадсан. 21-р зуун бол хүн төрөлхтөний хувьд тулгарч байгаа хамгийн том асуудал бол цөлжилтийн асуудал гэж дэлхийн бүх орон нэг дуу хоолойгоор нэгдэж байна. Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр нөлөөлж байна. Цөлжилттэй тэмцэх нь 21-р зууны  хамгийн гол үүрэг болсон байна. Манай орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн"-ийг төрийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтаар танилцуулсан.

“Тэрбум мод үндэсний хөдөлгөөн“ нь зөвхөн мод тарих биш хөрсний доройтол, цөлжилтийн  эсрэг хийгдэж байгаа маш том ажил бөгөөд зөвхөн Монгол Улсын асуудал биш бүс нутгийн асуудал юм гэж олон улс онцолж хэлсэн юм.

2026 он хүртэлх дөрвөн жилийн хугацаанд  "Тэрбум мод үндэсний хөдөлгөөн" болон хөрсний судалгаа, чийгшилтийн асуудлыг бүс нутгийн хэмжээнд хэлэлцэн шийдвэрлэх том үүрэг хариуцлага ирээд байна.

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж