“Монгол иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдох гамшигт хүрлээ”

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

“Монгол иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдох гамшигт хүрлээ”

“Монгол иргэн бүрд 30 сая төгрөгийн өр ногдох гамшигт хүрлээ”

Улсын их хурал дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2022.05.23/ мэдээлэл хийлээ.


АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

-2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн мэдээлэл авлаа. Өрийн тухайд Монгол Улс хүнд байгаа. Хүн тус бүрийн тухайд авч үзвэл нэг иргэнд 30 сая төгрөгийн өр ногдож байна. Өнгөрсөн долоо хоногт Шри-Ланка улс дампуурлаа зарласан. Энэ жишээ Монголд ч давтагдах эрсдэлд хүрээд байна. Төр хувийн хэвшилд хариуцлага тооцож байгаа шигээ Хөгжлийн банкны зээлдэгч нараас өрөө авах ёстой. Өрийг ийм байдалд хүргэсэн эрх баригчид улсаас хөөгдөхдөө хүрээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлж болохгүй гэдэгт АН-ын бүлэг хатуу байр суурьтай байгаа мэдэгдье.

Өрийн дарамтад орох дараагийн орноор Монгол Улс нэрлэгдэж байна. Тиймээс өр үйлдвэрлэх явдлаа зогсоох шаардлагатай байгааг анхааруулж байна.

Дараагийн асуудал бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай. Энэ хуулийн төсөлд дэмжих заалт олон байгаа ч дэмжиж огт болохгүй заалтууд ч байна. Тухайлбал, доромжлох, гүтгэх зүйлийг хуульд оруулж ирлээ. АН-аас тавьдаг бол хүний эрх, эрх чөлөөг дээдлэх. 2017, 2019 онд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хэвлэлд үзэл бодлоо илэрхийлсний төлөө гүтгэх заалтыг оруулж ирж байгаа нь зохисгүй.

Намайг данх гэж олон хэвлэл дээр бичдэг. Би улс төрийн өндөр дээд албан тушаал хашиж байгаа хүн учраас үүнийг доромжлол гэж хүлээж авдаггүй. Монгол Улс ямагт хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хэрэгтэй. Тэгэхлээр энэ хуулийн заалтуудыг эргүүлэн татах нь зүйтэй.

МОНГОЛ ӨРӨӨ ДАРАХЫН ТУЛД ТӨРИЙН КОМПАНИУДЫГ ХУВЬЧЛАХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Гадаад өрийн асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Монгол Улсын Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй.

Дэлхийн банк Монголын өр ноцтой түвшинд хүрсэн байна гээд байхад Монгол Улс санаа зовох хэмжээнд хүрээгүй гээд байгаа. Тиймээс өр тооцох аргачлалаа өөрчлөх шаардлагатай.

Бид өөрсдөө өрөө хүлээн зөвшөөрч, хэрхэн барагдуулах боломжтойг шийдэх хэрэгтэй. АН төрийн өмчит компанийг хувьчлах нээлттэй боломжтой гэдгийг хэлж байгаа. Иргэд хувьцаа авах сонирхол өндөр байна. Хэрэв өрийн аргачлалыг шинэчлэхгүй бол эдийн засгийн том уналтад орно. Үүнээс харвал хувийн хэвшлийг төрөөс маш сайн дэмжих хэрэгтэй.

Төрийн өмчит шаардлагагүй компаниудыг яаралтай хувьчлахгүй бол өрийн хавханд Монгол Улс байсаар байна. Улс мөнгөгүй үед хувийн хэвшлийг дэмжихээс өөр сонголтгүй.

Дараагийн нэг зүйл бол Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хульд хэд хэдэн заалтыг оруулж ирсэн. Хамгийн ноцтой заалт нь мөрдөгч. Тодруулбал, мөрдөгч шийдвэрлэх ажиллаганд оролцохдоо иргэнийг албадан болон дуудан ирүүлэх заалт оруулсан. Шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний эрхэнд халдах энэ мэт оролдлого хийхгүй байхыг АН-аас хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж