Канадын өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрөөр Онтарио, Квебек мужуудад хүчтэй шуурганы улмаас 900 мянга орчим байшин цахилгаангүй болжээ. Оттава голд завь хөмөрч, дөрвөн хүн дээр мод унасан ба нэг эмэгтэй нас баржээ.Канадын хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллагын мэдээлснээр шуурганы үеэр салхины хурд 82 миль (132 км/цаг) хүрсэн байна. Онтарио мужийг хамарсан эрчим хүчний “Hydro One” компани айл бүрийг цахилгаантай дахин холбоход хэдэн өдөр шаардлагатай гэж мэдэгдэв.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас модод унаж, замын хөдөлгөөнд саад учран, байшин хүчтэй салхинд нуран унаж, онцгой байдлынхан тусламж хүссэн дуудлагуудад автсан байна. Торонто хотоос нэг цагийн хойд зүгт орших Уксбридж хотод шуурганы улмаас их хэмжээний хохирол учирсны дараа онц ноцтой байдал зарласан байна.
Онтарио мужид хүчтэй шуурганы улмаас дөрвөн хүний дээр мод унасан аж. Нийслэл Оттава хотын гольфын талбайн мод үндсээрээ булгарч, унасны улмаас 59 настай эрэгтэй амиа алдсан ба Их Мадаваска хотод 44 настай эрэгтэй амиа алдсан гэж хотын зүүн хэсэгт орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Торонто хотоос 60 миль (100 км) зайд орших зуслангийн газар мөн мод үндсээрээ унасан ба нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Өөр нэгэн 70 гаруй насны эмэгтэй Торонтогийн Брамптон хотын захад зугаалж яваад амиа алджээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2022-05-23 66.181.181.53
Нүгэл нь нүдээрээ гарч хэнд дийлдэхгүй муу бүхнийг тэтгэж байсныг бурхан тэнгэр мэдээд цээрлүүлжээ
Зочин 2022-05-23 120.17.32.225
Шуурганаар зугаалж яваад амиа алдана гэж. Бодвол шуурахаас өмнө зугаалж явсан байх даа
Зочин 2022-05-23 213.87.153.200
>>>>>>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw
Зочин 2022-05-23 66.181.181.53
Ашгүйдээ нүгэл нь нүдээрээ гарч.Дайн өдөөж өдий тодий мөнгө,хүн а**х зэр з****г өгч байснаас гамшигт нирвэгдсэн хэсгэгтээ мөнгөө зарж юуны агад
Канад 2022-05-23 66.181.161.100
Хэнд ч хэрэгүй мэдээ
Зочин 2022-05-23 43.242.242.59
Энэ мэдээлэл монголчудад ямар хамааралтай мэдээлэл юм бэ. Энийг мэдсэнээр тэдний амьдрал ахуй, аж төрөх арга барил, сурч боловсролоо дээшлүүлэхэд нь яаж нөлөөлөх юм бэ
Зочин 2022-05-23 202.126.90.123
Сайхан мал бн даа, чи
Зочин 2022-05-23 72.196.192.250
Ийм л малнууд Оросыг дэмжиж байгаа ш д ээ !
зөв хүн 2022-05-23 66.181.181.53
Мал ч бай юу ч гэж хэлсэн Оросыг л дэмжих болноо
Зочин 2022-05-23 66.181.187.28
Uneheer haramsaltai medee baina.