Канадын өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрөөр Онтарио, Квебек мужуудад хүчтэй шуурганы улмаас 900 мянга орчим байшин цахилгаангүй болжээ. Оттава голд завь хөмөрч, дөрвөн хүн дээр мод унасан ба нэг эмэгтэй нас баржээ.Канадын хүрээлэн буй орчныг хамгаалах байгууллагын мэдээлснээр шуурганы үеэр салхины хурд 82 миль (132 км/цаг) хүрсэн байна. Онтарио мужийг хамарсан эрчим хүчний “Hydro One” компани айл бүрийг цахилгаантай дахин холбоход хэдэн өдөр шаардлагатай гэж мэдэгдэв.
Хоёр цаг гаруй үргэлжилсэн хүчтэй аадар борооны улмаас модод унаж, замын хөдөлгөөнд саад учран, байшин хүчтэй салхинд нуран унаж, онцгой байдлынхан тусламж хүссэн дуудлагуудад автсан байна. Торонто хотоос нэг цагийн хойд зүгт орших Уксбридж хотод шуурганы улмаас их хэмжээний хохирол учирсны дараа онц ноцтой байдал зарласан байна.
Онтарио мужид хүчтэй шуурганы улмаас дөрвөн хүний дээр мод унасан аж. Нийслэл Оттава хотын гольфын талбайн мод үндсээрээ булгарч, унасны улмаас 59 настай эрэгтэй амиа алдсан ба Их Мадаваска хотод 44 настай эрэгтэй амиа алдсан гэж хотын зүүн хэсэгт орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Торонто хотоос 60 миль (100 км) зайд орших зуслангийн газар мөн мод үндсээрээ унасан ба нэг хүн нас барж, хоёр хүн гэмтсэн байна. Өөр нэгэн 70 гаруй насны эмэгтэй Торонтогийн Брамптон хотын захад зугаалж яваад амиа алджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ