Сармагчны цэцэг лабораторийн бүтээл байсан уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Сармагчны цэцэг лабораторийн бүтээл байсан уу?

Сармагчны цэцэг лабораторийн бүтээл байсан уу?

Израиль, Швейцар болон Австри улсуудад сармагчны цэцэг өвчин бүртгэгдэж, дэлхийн 15 оронд халдварт өвчин тархав. Израиль, Швейцарт  саяхан гадаадад аялсан  нэг иргэнийг халдвар авсныг илрүүлсэн байна. Мөн Израиль улс бусад халдвар авсан байж болзошгүй тохиолдлуудыг шалгаж байна.

Саяхан Европ, АНУ, Канад, Австралид  80 гаруй тохиолдол батлагдсан. Энэ удаагийн дэгдэлт нь олон нийтэд үзүүлэх эрсдэл бага байгаад эрдэмтэд гайхширч байна. Их Британийн үндэсний эрүүл мэндийн албаны мэдээлснээр вирусийн халдвар авсан ихэнх хүмүүс хэдхэн долоо хоногийн дотор эдгэрдэг аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад хэд хэдэн сэжигтэй тохиолдлуудыг шалгаж байгаа гэж мэдэгдээд, илүү олон халдвар батлагдах магадлалтайг анхааруулав. Дэгдэлт Их Британид анх илэрсний  дараа вирус Европ даяар дэлгэрч эхэлсэн.  Испани, Португал, Герман, Бельги, Франц, Нидерланд, Итали, Швед зэрэг улсын эрүүл мэндийн байгууллагууд бүгд тохиолдлыг баталжээ. Их Британийн эрүүл мэндийн аюулгүй байдлын агентлаг өнөөг хүртэл 20 тохиолдлыг илрүүлсэн бөгөөд эрүүл мэндийн ахлах зөвлөх доктор Сюзан Хопкинс “ВВС”-ийн Ням гаригийн өглөө нэвтрүүлэгт  "Бид өдөр бүр илүү олон тохиолдол илрүүлж байна" гэж ярьжээ.

Европын өвчний хяналтын төвийн (ECDC) эх сурвалжийн мэдээлснээр сармагчны цэцэг өвчин нь лабораториос үүдэлтэй гэв. Хараат бус мөрдөн байцаагч доктор Бенжамин Брэддок твиттертээ “ECDC”-ийн эх сурвалж түүнд сармагчны цэцэг вирус  нь  урьдчилсан шинжилгээгээр  лабораториос үүдэлтэй байсан гэж нийтэлжээ.

АНУ болон Европт сармагчны  цэцэг  нэмэгдэж байгаатай холбогдуулан “ECDC”-ийн эх сурвалжийн мэдээлснээр “Bavarian Nordic” компаниас салхин цэцэг өвчний вакцин (Imvanex) худалдаж авахаар төлөвлөж байна. Тус вакциныг сармагчны цэцэг дээр туршиж үзээгүй.

Эх сурвалж: BBC, NewsWars

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж