УНТЭ: Нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

УНТЭ: Нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн

УНТЭ: Нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээнд хүргүүлсэн

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дөрвөн давхраас хүн унаж нас барсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад  өнөөдөр /2022.05.23/ 09:30 цагийн үед иржээ. Нас барсан иргэн ямар шалтгааны улмаас үсэрсэн, гадны нөлөөтэй унасан эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

УНТЭ-ээс тодруулахад, "Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг битүүмжилж, үзлэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд  нас барсан эрэгтэйн цогцсыг шүүхийн шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн" гэв.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, талийгаач 52 настай эрэгтэй нь тус эмнэлгийн Дотоод шүүрлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Эмнэлгийн дөрвөн давхрын цонхоор үсэрч, амь насаа хохироосон болох нь хяналтын камерын бичлэгт үлдсэн гэсэн байна. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа тул ямар нэгэн урьдчилсан дүгнэлт хэлэх боломжгүй гэлээ.

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 28-нд мөн тус эмнэлгийн зургаан давхраас Covid-19-ийн эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж