Чикаго хот орчмын монголчууд 7-р сарын 10-нд наадмаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Чикаго хот орчмын монголчууд 7-р сарын 10-нд наадмаа хийнэ

Монголчуудын бахархалт түүх, давтагдашгүй соёл, зан заншлын хэлхээ болсон монгол наадмаа монголчууд хаана ч явсан тэмдэглэсээр ирсэн эртний уламжлалтай. Тиймээс эдүгээ АНУ-ын Чикаго хотод амьдарч буй монголчууд энэхүү уламжлалаа өртөөлөн сүүлийн 20 гаран жил монгол наадмаа тэмдэглэн ирсэн.
Энэ жил “Энх тайван“ ерөнхий сэдвийн дор үндэсний баяр наадмаа тэмдэглэхээр боллоо. Баяр наадмын арга хэмжээг Чикаго хотод идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд буюу иргэдийн ашгийн бус байгууллагууд Консулын газартай хамтран зохион байгуулж байгаа билээ.
Наадмын нээлтийг Чикаго хотод ажиллаж, амьдарч буй СТА, найруулагч Б.Мижиддорж найруулж, редактороор сэтгүүлч Д.Адилзаяа нар багийн гишүүдийн хамтаар ажиллаж байна.
Хүчит бөхийн барилдаан, үндэсний шагайн харвааг “Монгол бөх-өв соёлын төвийн “ тэргүүн Л.Жаргалсайхан, АНУ-дахь Биеийн тамир, спортын салбар хорооны дарга Г.Амарсанаа, “Чикаго орчмын Монголчуудын холбоо“-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Баяржаргал, “АНУ-дахь Монгол үндэстний төв”-ийн тэргүүн Б.Гандэлгэр нар хариуцаж байна.
Наадмын оройн шоу тоглолт, “Дээлтэй Монгол наадам” -ийг Чикаго хот дахь Урлагийн ажилтны холбооны тэргүүн Ш.Хулан хариуцан ажиллаж байгаа бол бусад ерөнхий зохион байгуулалт, дэд бүтэц, санхүү бүрдүүлэх ажлыг “Нэгдсэн Монгол” ашгийн бус байгууллагын удирдах зөвлөлийн тэргүүн А.Цог, наадмын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар “Монгол Бридж” байгууллагын үүсгэн байгуулагч Т.Чулуунцэцэг нар ажиллаж байна.
“Монгол Наадам-Чикаго 2022” баяр наадмыг зохион байгуулах энэхүү ажлын хэсгийг дэд консул Ц.Ганзориг хариуцан, Консулын газар наадмын зохион байгуулалтыг дэмжин ажиллаж байна.
Монгол наадмыг ЮНЕСКО-д хүн төрөлхтний биет бус соёлын өвөөр 2010 онд бүртгэсэн. Энэ нь сав ертөнцөө гүн таньж, зохицон амьдарсан нүүдэлчдийн биет, биет бус өвийг хадгалах, хамгаалах, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах хүндтэй үүрэг гэж ойлгож болно.
Өв соёлоороо бахархан наадаж, Монгол уламжлалт соёл, зан заншлаа хадгалж, хамгаалж, амьдран буй улс орондоо сурталчилан таниулах эрхэм үйлст хүн бүрийг урьж байна.
Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101 жилийн ойн үндэсний их баяр наадмын
“Монгол Наадам-Чикаго 2022 “ хөтөлбөртэй танилцана уу.
Холбоо барих хаяг: info@unitedmongol.org,
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж