Монгол залуус Өмнөд Азийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Монгол залуус Өмнөд Азийн аварга боллоо

Монгол залуус Өмнөд Азийн аварга боллоо

“PUBG Mobile Pro League” Өмнөд Азийн хаврын тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр/2022.05.22/ аваргаа тодрууллаа. 150 мянган ам.долларын шагналын сантай, 16 баг өрсөлдсөн тус тэмцээний аварга багаар монгол залуусаас бүрдсэн “Stalwart Esports” баг шалгарч, 40 мянган ам.долларын эзэд болов. Харин дэд байрт Непалийн “Trained to Kill” баг, гутгаар байрт мөн Непалийн “JyanMaara”, дөрөвдүгээр байрт Пакистаны “I8 Esports” баг тус тус шалгарчээ.

Монголын "Seal Esports" баг тавдугаар байр, "IHC Esports" баг долдугаар байр тус тус эзлэв.

“Stalwart Esports” багийн бүрэлдэхүүн:

  • IGL, Scout – Э.Өнөболд (Pika)
  • Support – Б.Билгүүтэй (Skryyy)
  • Attacker – Г.Сүхбат (Action)
  • Fragger – А.Бүрэнбаяр (Top)
  • Coach – Б.Жаргалсайхан (Senator)

Дээрх таван залуу өмнө нь “Astra Academy” гэх нэр дор тоглож, багагүй амжилт үзүүлж байсан. Тэднийг багаар нь Энэтхэгийн “Stalwart Esports” байгууллага эгнээндээ элсүүлсэн юм.

Та бүхэн Stalwart Esports багийн бэлтгэлийн баазаар зочилсон “Stalwart Esports: Дэлхийд тэргүүлж, тахиа идэх хүсэлтэй "PUBG"-чид” сурвалжлагын уншихыг хүсвэл энд дарна уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж