Сармагчны цэцэг өвчин вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжина

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Сармагчны цэцэг өвчин вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжина

Сармагчны цэцэг өвчин вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжина

Сармагчны цэцэг өвчин 2022 оны тавдугаар сарын 7-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоогоор 10 гаруй улсад тархаад байгаа аж. Сармагчны цэцэг өвчин нь "Poxviridae" овгийн "Orthopoxvirus" төрөлд багтдаг сармагчны вирусээр үүсгэгддэг бөгөөд  цагаан цэцэг өвчинтэй төстэй боловч хүндрэл багатай өвчин юм.

Уг өвчний үргэлжлэх хугацаа нь  2-4 долоо хоног ба нас баралтын хувь 3-6 байна. Сармагчны цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед агаар дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг байна.

Сармагчны цэцэг өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг 11 оронд бүртгэгдээд байгаа нь анхаарал татаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) судлаачидтай хамтран нөхцөл байдлыг үнэлж, тандалт судалгааг өргөжүүлэх, улс орнуудад заавар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

Одоогоор уг өвчний лабораториор батлагдсан 100 гаруй тохиолдол байгаа ба 50 гаруй тохиолдлыг судалж байгаа аж.

ДЭМБ өвчлөл гарсан улс орнууд болон бусад улстай хамтран ажиллаж, өртөж болзошгүй хүмүүсийг олж, илрүүлэх, тандалт хийх, хариу арга хэмжээ авах талаар зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна.

“Өвчилсөн хүмүүсийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд эдгээр хүмүүс тусламж хүсэхээс татгалзаж, халдварыг нуун дарагдуулах нь дэгдэлтийг зогсооход саад учруулж болзошгүй” гэж ДЭМБ-аас мэдээллэж байна.

Сармагчны цэцэг өвчний үед дараах шинж тэмдэгүүд илрэх нь

  • Халуурах
  • Толгой өвдөх
  • Булчин өвдөх
  • Тунгалгийн зангилаа томрох
  • Арьсан дээр тууралт гарах

Б.ЭНХСАНАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж