Путин 2023 он гэхэд эрх мэдлээ бүрэн шилжүүлж өгнө

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Путин 2023 он гэхэд эрх мэдлээ бүрэн шилжүүлж өгнө

Путин 2023 он гэхэд эрх мэдлээ бүрэн шилжүүлж өгнө

Орост олон жил ажилласан Их Британийн “MI6” агентлагийн тагнуул асан Кристофер Стиль телевизэд ярилцлага өгч, Путины эрүүл мэндийн талаар таамаг дэвшүүлжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийг хүнд өвчтэй байж магадгүй гээд түүний эрүүл мэнд Украиныг түрэмгийлэхэд нөлөөлж болзошгүй гэлээ.  Дайн эхэлснээс хойш Путиныг паркинсоны өвчтэй гэдгээс эхлээд оюуны хомсдолтой гэх цуу яриа хүртэл тархсан.

Тэгвэл “MI6” агентлагийн дарга асан Ричард Дирлов ОХУ-ын ерөнхийлөгчийг эрүүл мэндийн байдлаасаа болж 2023 он гэхэд эрх мэдлээ бүрэн шилжүүлж өгнө гэж таамаглажээ.

Оросын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Proekt”-ийн хийсэн судалгаагаар, Путины хэдэн арван жил фитнесээр хичээллэж байсан нь томоохон хууран мэхлэлт гэжээ. Путины эрүүл мэнд хэзээнээс эргэлзээтэй болж эхэлсэн талаарх он цагийн дарааллыг тус агентлагаас мэдээлснээр доор харуулж байна.

2012 оны аравдугаар сар: Путин дельтаплан буюу хөнгөн, моторгүй онгоцоор нисч байгаад осолдож, нуруугаа гэмтээсэн тул хагалгаанд орно гэсэн мэдээлэл тарсан ч Кремлиэс үгүйсгэв.

2012 оны арваннэгдүгээр сар: Путин ОХУ-ын Үндэсний эв нэгдлийн өдрөөр Улаан талбайд болсон ёслолын ажиллагаан дээр нурууны гэмтлээсээ болж корсет зүүж, бага зэрэг доголж байсныг “Proekt” агентлаг мэдээлэв.

2016-2017: Путины аяллын хуваарийг эмнэлгийн үзлэгт орох огноотой нь тааруулсан гэх мэдээлэл байна. Энэ хугацаанд чих хамар хоолой, халдварт, мэдрэлийн мэс засалч зэрэг дор хаяж таван эмч түүнийг дагалдаж байсан гэв. Хожим нь бүр 13 эмч болж өсчээ.

2016 оны арваннэгдүгээр сар: Энэ хугацаанд Путин зөвхөн урьдчилан цаг авсан уулзалтуудад л ирсэн. Түүнчлэн түүний оршин суудаг газрын ойролцоох Сочигийн эмнэлэгт 12 мэргэжилтэн гэнэт ирсэн гэв.

2017 оны тавдугаар сар: 64 настай Путин Сочид болсон хоккейн тоглолтын үеэр газар унаж, осолдох шахсан. Тоглогч Павел Буре түүнийг мөргөсөн. Дараа нь ерөнхийлөгчийг тогтмол эмчилдэг гэмтлийн эмч Путины байрны ойролцоох эмнэлэгт ирсэн гэв.

2017 оны наймдугаар сар: Путин онкологич мэс засалч Евгений Селивановын хамт алга болжээ. Энэ нь түүнийг бамбай булчирхайн асуудалтай байгааг харуулж байна гэв. Чих хамар хоолойн эмч нар түүнийг хамгийн олон удаа үзсэн гэж “Proekt” агентлаг мэдээлжээ.

2018 оны хоёрдугаар сар: Сонгуулийн кампанит ажил ид өрнөж байхад ханиад хүрсэн гэх шалтгаанаар Путин сураггүй болжээ.

2021 оны намар: Ерөнхийлөгчийн ажилтнуудын дунд Covid-19 дэгдэж, Путин 14 хоног өөрийгөө тусгаарлав. Арав хоногийн дараа телевизээр гарахдаа Путин ханиалгаж харагджээ.

2022 оны дөрөвдүгээр сар: Путин Батлан хамгаалахын сайдтайгаа уулзахдаа ширээний булангаас зуурч, хөлөө товшсон тайван бус байдалтай бөгөөд царай нь хавантай харагдав.

2022 оны тавдугаар сар: Нэрээ нууцалсан эх сурвалж Путиныг хүнд хэлбэрийн цусны хорт хавдартай гэв. Тус эх сурвалж бичлэгэнд орж буйгаа мэдээгүй бөгөөд Путины түрэмгийллийг шүүмжилж, түүнийг нас барна гэж бид найдаж байна гэж ярьжээ. Мөн сард Украины тагнуулын газрын дарга Кирило Буданов Путины бие болоод сэтгэлзүйн байдал маш муу байгаа гэж телевизэд мэдээлэв.

Путиныг хөмсөг өргөх хагалгаанд орж, ботокс хийлгэсэн гэх цуу яриа мөн байдаг. 2000-2008 онд ерөнхийлөгч байсан үеийнхээ зургууд дээр тэрбээр духандаа үрчлээтэй байсан бол 2011 оноос хойш эрс өөрчлөгдсөн харагдах болжээ.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж