Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг сунгажээ

Кино урлагийн зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг сунгажээ

Жүжигчин Ч.Ундрал Соёлын сайдын тушаалаар Зөвлөлийн даргаар томилогдсон талаар мэдээлсэн. Уг зөвлөлийн гишүүдийг сонгох хугацааг тавдугаар сарын 30-ныг хүртэл сунгажээ.

Кино урлагийн салбарынхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Товчхондоо, УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан.

Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно.

Үлдсэн долоо нь киноны чиглэлийн төрийн бус байгууллага, уран бүтээлчдээс бүрдэнэ гэж заасан байдаг. Кино урлагийн үндэсний зөвлөлийн долоон гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтад орох хүсэлтийг дөрөвдүгээр сарын 27-ныг хүртэл хүлээн авч, дууссан. Гэвч шалгаруулалтад ирүүлсэн хүний тоо нь хүрэлцэхгүй, хугацааг нь дахин сунгасан байна.

Мөн хуулиараа Кино урлагийг дэмжих сан байгуулах бөгөөд тэрхүү сангийн санхүүжилтийг дээр дурдсан зөвлөл мэднэ. Тэгэхээр Монголын киночид кино уран бүтээлээ Кино урлагийн үндэсний зөвлөлийн 11 гишүүнээр “шалгуулж” байж визээ авахаас өөр аргагүй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн ирээдүй гэрэлтэх үү, бөхөх үү гэдэг нь Зөвлөлийн дарга, гишүүдээр хэн томилогдохоос л шалтгаална.

Кино урлагийг дэмжих тухай хууль нь 2011 оноос хойш 10 жилийн хугацаанд гурван Засгийн газар, гурван ажлын хэсгийн нүүр үзсэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Уг ажлын хэсэгт киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, "ST" студийн захирал Б.Амарсанаа, "Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, "IFI" продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо гэсэн 10 хүн ажилласан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж