Зүрх догдлуулсан 90 минут, ганц гоол, ганц оноо-Манчестер Сити

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Зүрх догдлуулсан 90 минут, ганц гоол, ганц оноо-Манчестер Сити

Зүрх догдлуулсан 90 минут, ганц гоол, ганц оноо-Манчестер Сити

Дэлхийн хөлбөмбөг сонирхогчдын тэр дундаа Английн Премьер лигийг шимтэн үздэг фанатуудын зүрх сэтгэлийг догдлуулсан нэгэн гайхалтай тойрог урд шөнө боллоо. Аварга багийг тодруулах чухал ач холбогдолтой энэхүү тойрогт гайхамшиг тохиосон юм.


Манчестер Сити 3 – 2 Астон Вилла

Манчестер Сити хожигдох эсвэл тэнцэх эрхгүй талбайд гарсан. Хэрэв тэд оноо алдвал яг ард нь ганцхан оноо дутуу байсан Ливерпүүл аварга болох боломжтой байв. Зорилго нь тодорхой Сити тоглолтын эхнээс өрсөлдөгчөө дарамталж, гоолын олон боломж үүсгэж байсан ч амжилтад хүрээгүй. Харин 37 дахь минутад Астон Виллагийн довтолгоо амжилттай болж, Мэтти Кэш гоол оруулсан. Ийнхүү хожигдох эрхгүй тоглолтондоо Сити хожигдож эхлэв. Гвардиолагийн залуус довтолсоор байсан ч тусыг эс олсон хэвээрээ байлаа. Ийнхүү 69 дэх минутад Ситигийн фанатуудын хүсээгүй зүйл биеллээ олж, Астон Виллагийн Коутиньо гоолдож, баг нь 0-2 гэсэн харьцаатай хожигдож эхэлсэн.

Харин Герман хагас хамгаалагч Илкай Гюндоган талбайд сэлгээгээр орж ирснээр Ситигийн довтолгоо сэргэж, 76 дахь минут хүртэл 0-2 гэсэн харьцаатай хожигдож явсан баг гурван минутад хоёр гоол оруулав. Тоглолт 2-2 гэсэн үр дүн дээр дахин эхэлж, Сити хүндхэн цохилтоос сэргэж чадсан. Улмаар 81 дэх минутад Гюндоган хоёр дахь гоолоо оруулснаар баг нь 3-2 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, аваргаа хамгаалж чадсан юм.

Талбайн ахлах шүүгч Майкл Оливер тоглолтын эцсийн шүгэлийг үлээхтэй зэрэгцэн Этихад цэнгэлдэхэд хуран чуулсан 53 мянган Ситигийн фанатууд талбай руу нэвтэрч, баяраа тэмдэглэв.

Ливерпүүл 3 – 1 Вулверхэмптон Вулвес

Мерсисайдын улаан баг заавал хожих даалгавартай талбайд гарч, өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийсэн. Харамсалтай нь, Сити нөгөө талд гайхамшиг бүтээв. Тоглолтын тухайд Вулверхэмптон түрүүлж гоол оруулан Ливерпүүлийг хүнд байдалд оруулсан. Гэвч Клоппын залуус удалгүй хариу гоолыг нь оруулж, тоглолтод эргэн ирсэн.

Хоёрдугаар үед Мохаммед Салах, Роберто Фирминьо нар сэлгээгээр талбайд орж ирснээр Ливерпүүлийн тоглолт сэргэж, 84 болон 89 дэх минутуудад дараалан гоолдов. Гэвч энэ нь аварга авахад хангалттай байсангүй.

Ситигийн 81 дэх минутад оруулсан ганц илүү гоол, бүтэн гурван оноо авчирснаар Сити ганцхан онооны илүүтэй Премьер лигийн 2021-2022 оны улирлын аваргаар тодорсон юм.

Ирэх улиралд дараах багууд УЕФА Аваргуудын лигт Английг төлөөлөн оролцоно

  1. Манчестер Сити – 93 оноотой аварга
  2. Ливерпүүл – 92 оноотой үзүүр
  3. Челси
  4. Тоттенхэм Хотспур

Харин Европа лигт

  1. Арсенал
  2. Манчестер Юнайтед

Конференц лигт

  1. Вест Хэм Юнайтед

Доод лиг рүү унасан багууд

  1. Бөрнли
  2. Ватфорд
  3. Норвич Сити
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж