Бүх цаг үеийн хамгийн шилдэг Ази хөлбөмбөгчин Сон | News.MN

Бүх цаг үеийн хамгийн шилдэг Ази хөлбөмбөгчин Сон

Бүх цаг үеийн хамгийн шилдэг Ази хөлбөмбөгчин Сон

Бүх цаг үеийн хамгийн шилдэг Ази хөлбөмбөгчин Сон

Английн хөлбөмбөгийн дээд лиг болох Премьер лигийн 38 дугаар буюу сүүлийн тойрог өчигдөр/2022.05.22/ болж, олон гайхалтай үйл явдал тохиолоо. Үүнээс онцлох нь Тоттенхэм Хотспурын Өмнөд Солонгос тамирчин Сон Хын-Мин өнгөрөгч улирал лигтээ 23 гоол оруулснаар мэргэн буучаар тодрон алтан шаахайн эзэн болов. Өдгөө 29 настай тэрбээр өчигдөр Норвич Сити багийн эсрэг хоёр гоол оруулж, 23 гоолтой байсан Ливерпүүлийн Мохаммед Салахтай тэнцсэн. Гэхдээ Сон торгуулийн цохилтоос гоол оруулаагүй гэх бахдам үзүүлэлттэй.

Ийнхүү Премьер лигийн гэлтгүй Европын хөлбөмбөгийн топ таван лигийн түүхэнд анх удаагаа Ази тамирчин мэргэн буучаар тодорч, алтан шаахайн эзэн боллоо.

Сон Хын Мин энэ улирал Премьер лигт оруулсан 23 гоолынхоо 12-ыг нь зүүн хөлөөрөө, 11-ийг нь баруун хөлөөрөө оруулжээ.

ТамирчинБагГоолГоолын дамжуулалтТоглолт
Moхаммед СалахЛиверпүүл231335
Сон Хын-МинТоттенхэм Хотспур23735
Кристиано РоналдоМанчестер Юнайтед18330
Харри КэйнToттенхэм Хотспур17937

 

Английн Премьер лигийн 2021-2022 оны улирлын мэргэн буучдаар тус бүр 23 гоолтой Сон Хын-Мин болон Мохаммед Салах нар тодорлоо.

Сон Хын-Минийг бүх цагийн хамгийн шилдэг Ази хөлбөмбөгчин гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр Ча Бум-Кун, Паулино Алкантара, Пак Жи-Сун, Кэйсүкэ Хонда, Али Даей тэргүүтэй олон гайхалтай тамирчдыг дурдаж болох ч тэдний хэн нь ч Сон шиг Пушкашийн шагналыг хүртэж, алтан бөмбөгийн санал асуулгад 27 дугаарт бичигдэж, дэлхийн хамгийн ширүүн, өрсөлдөөнтэй Премьер лигийн мэргэн бууч болж байсангүй.

Та бүхэн "Будант Албионд тивийн нэр тахалж яваа Сон Хын Мин" нийтлэлийн уншихыг хүсвэл энд дарна уу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-23 202.126.88.52

Бүх цаг үе нь ч арай юу юм бэ

Avatar

Зочин 2022-05-23 213.87.153.200

)))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-23 202.55.188.99

Биширтүгэй ч гэх ч…. Наад хөгийн Солонгосыг чинь бишрээд сууж байх уу.

Avatar

зочин 2022-05-23 203.98.76.100

Гайхамшигтай сайран тоглолтуудаар баясаж баярлаж энэ улирлыг үдлээ. Манай залуучууд нэвтрүүлэгээ сайн хийж бүх мэдээллүүд цагтаа урсан орж ирж байлаа. бүгдэд нь үүний дотор ливерлүүлийн фэнүүддээ сайн сайханыг хүсье баярлалаа. Удахгүй дэлхийн аврагаар уулзацгаая хүндэт фэнүүдээ

Avatar

Зочин 2022-05-23 103.229.122.213

Торгуулийн цохилтоос гоол оруулаагүй бахдам амжилттай гэжээ. Дандаа алдаж цохьдог байсан юм уу. Хаалгаа онохгүй юу. Тэгсэн мөртөө бахдам.
Энгийн хүнд ойлгогдохоор бичээчдээ Мөнгөнтамираа. Бүх гоол нь тоглолтоос ч гэдэг юмуу . Арай өөрөөр. Сон ч үнэхээр гайхалдай л даа
Хэдхэн жилийн дараа нэг монгол хүү ийм болноо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж