Хүнсний аюулгүй байдал попрох сэдэв биш! | News.MN

Хүнсний аюулгүй байдал попрох сэдэв биш!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хүнсний аюулгүй байдал попрох сэдэв биш!

Хүнсний аюулгүй байдал попрох сэдэв биш!

Монгол Улс хүнсний аюулгүй байдалдаа анхаарах цаг болсныг сүүлийн хэдэн жил ярьсан ч үүн дээр тодорхой үр дүнтэй арга хэмжээ авсан нь үгүй. Харин хүнсний аюулгүй байдлын асуудлыг энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхааралдаа авч, хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болов. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд энэ долоо хоногт УИХ яаралтай горимоор хэлэлцэхээр болжээ. Ийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын анхааралд хүнсний аюулгүй байдал гэх сэдэв орсон нэг шалтгаан нь цар тахал байлаа.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас улс орнууд хөл хорио тогтоох, агаар, газрын хилээ хааснаас хүнсний хомсдол орох, үүнээс үүдэж өргөн хэрэглээний барааны үнэ өсөх гээд олон хүндрэлүүдийг улс орнууд туулж байна. Монгол Улсыг ч энэ бүхэн тойроогүй бөгөөд тээвэр, логистикийн хүндрэлээс шалтгаалан дэлхий нийтэд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40-60 хувь, өнгөрсөн оны байдлаар хүнсний үнэ дунджаар 28.1 хувиар тус тус өсч, импортын гол нэрийн хүнсний татан авалт 2-3 дахин буурч, зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдаж, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өссөн тоо баримт байна. Тиймээс УИХ-аас тогтоолын төсөл баталж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоосоо хангах, зөвхөн хүнс хөдөө аж ахуйн салбар бус улсын хэмжээнд нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Монгол Улс гол нэрийн 16 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс  малын мах, улаан буудай, гурил, төмсийг дотоодоосоо 100 хувь хангаж байна. Харин сүүн бүтээгдэхүүн 27.1 хувь, гурилан бүтээгдэхүүн 38.2 хувь, хүнсний ногоо 38.5 хувь, өндөг 48.6 хувь, цөцгийн тос 67.4 хувь, тахианы мах 98 хувь, ургамлын тос 98.5 хувь нь импортын хамааралтай байна.

2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон бөгөөд жилд дунджаар 2.5 их наяд төгрөгийн импорт хийжээ.

УИХ-аас тогтоолын төсөл баталбал ойролцоогоор 1,2 их наяд төгрөгийн зардал гаргах урьдчилсан тооцоолол гарчээ. Ингэхдээ, төмс, хүнсний ногооны агуулах, хүлэмж, сүү, хуурай сүүний үйлдвэр байгуулах, хүүхдийн хоол, тэжээлийн үйлдвэр байгуулах, үхэр, гахай, тахианы махны чиглэлийн аж ахуй нэгжүүдийг өргөтгөх, шинээр байгуулах зэрэгт 500 тэрбум төгрөг. Бордоо, ургамал хамгаалал, үр, тарианы ургамлын үйлдвэр, усалгаа, техникийн шинэчлэл, элсэн чихрийн үйлдвэр байгуулах, тариалангийн талбайн ойн зурвас байгуулах, жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэг, технологи, үйлдвэрлэлийн чиглэлүүдэд үлдсэн мөнгийг нь зарцуулах урьдчилсан тооцоолол гаргасан байна. Ингэхдээ, 2022 онд 500 тэрбумын зардлыг нэн шаардлагатай гэж тогтоолын төслийн судалгаанд онцолжээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах 1,7 их наяд төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэх гарцыг ч тооцож, гаргасан байна.

"ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗОРИЛТ ХЭРЭГЖЭЭГҮЙ ЗГ, ЯАМД ЧИГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛДЭГГҮЙ"

Хүнсний аюулгүй байдалтай холбоотойгоор 2021 оны арванхоёрдугаар сард Үндсэний аудитын газар шалгалт хийжээ. Ингэхдээ төрөөс баримтлах бодлого, хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллаагүйгээс хүнсний сүлжээний бүх шатанд тавих хяналтын тогтолцоо бүрдээгүй, хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогын зорилт хэрэгжээгүй, хуулиар тогтоосон эрх зүйн актуудыг батлаагүй, Засгийн газар, яамд чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаж чадаагүй гэдэг дүгнэлтийг гаргажээ.

УИХ-аас хүнсний аюулгүй байдлыг чиглэлээр:

  • 2010 оны 48-р тогтоол. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг үзэл баримтлал.
  • 2015 оны 104 дүгээр тогтоол. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого.
  • 2016 оны 19-р тогтоол. Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030
  • 2016 оны 45-р тогтоол. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • 2020 оны 52-р тогтоол. Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого

Аудитын дүгнэлтэд,

  • Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогын зорилт бүрэн хэрэгжээгүй, хуулиар тогтоосон эрх зүйн актуудыг батлаагүй, Засгийн газар, яамд чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахгүй байна.
  • Хүнсний аюулгүй байдлыг хангасан олон улсын чанарын стандартад нийцсэн шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд хүртээмжтэй хангаж чадахгүй байна.
  • Төсвийн зарцуулалтад хяналт тавьдаггүй, зарцуулсан хөрөнгийн үр дүнг тооцдоггүй, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхгүй байна гэжээ.

ЕРӨНХИЙ САЙД АЖЛАА "ХИЙХГҮЙ" БАЙНА

Хүнсний салбарт урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж, дүгнэдэггүй, залгаж чанар, уялдаа байхгүй байгаа нь салбар хөгжилд сөргөөр нөлөөлж буйг ч дурджээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зарим шаардлагатай эрх зүйн актыг ч батлаагүй, үе үеийн Ерөнхий сайд, салбарын сайд нар нь энэ чиглэлд анхаардаггүй байсан гэсэн үг.

Хүнсний  тухай  хуулийн  18  дугаар  зүйлд  Хүнсний  аюулгүй  байдлын  үндэсний  зөвлөлийн  даргаар Ерөнхий сайд, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохицуулах орон тооны нарийн бичгийн даргатай байхаар тусгасан бөгөөд зөвлөл хагас жилд нэгээс доошгүй удаа хуралдахаар нэг жилд багадаа 2 удаа хуралдаж, зөвлөмж, шийдвэр гаргах, Хүнсний тухай хуулийн 6.7, 18.5-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөл нь хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого  болон  хууль  тогтоомжийн хэрэгжилтийг  хангуулах,  салбар  дундын  үйл  ажиллагааг  уялдуулан зохицуулах, шийдвэр гаргах, төрийн захиргааны төв байгууллагуудад зөвлөмж, чиглэл өгөх хууль, дүрмээр хүлээсэн дараах чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж аудитын дүгнэлтэд тусгажээ. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд, орлогч нь Шадар сайд, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд бөгөөд гишүүд нь Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол соёл ,шинжлэх ухааны яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамд байдаг аж.

Монгол Улсад хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хууль тогтоомж болоод зохицуулалт, хэрэгжүүлэх бүтэц байгаа боловч ажлаа хийдэггүй, анхаарал хандуулдаггүй явсаар өнөөдрийг хүрчээ.

Гааль, хяналт нь сул, хүнсний аюулгүй байдалд анхаарал хандуулах ёстой, хууль тогтоомжоо хэрэгжүүлэх ёстой төрийн бүтцийн байгууллагууд нь ажилладаггүй явсаар ирсний гавьяа нь өнөөдөр илэрч байна. Ядаж өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, гаргасан шийдвэр, баталсан хуулиа нэг дүгнэж, хэлэлцээд, цаашид анхаарлаа энэ сэдэв рүү хандуулах цаг нэгэнт болжээ. Адаглаад Үндэсний аудитын газрынхаа хийсэн тайланг эргээд нэг хардаг, УИХ-аараа хэлэлцэж, нэг дүгнэлт хийх нь зөв болов уу.

Мэдээж, энэ асуудлыг Ерөнхийлөгч анхаарлын төвд оруулж, тогтоол гаргах гэж байгаа нь дэмжмээр ч өмнө нь гарсан хууль тогтоомжоо хэрэгжүүлдэггүй, хяналт тавьдаггүй байвал хий дэмий л попорсон сэдэв болоод өнгөрөх вий!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-05-23 213.87.153.200

=== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — http://Hot24.pw

Avatar

Зочин 2022-05-23 150.129.143.150

хоол үйлдвэрлэгчдэд хяналт тавиачээ!!!! хүүхдүүд байтугаа том хүн хоолны хордлого болбол сэхэхгүй шүү!

Avatar

zochin 2022-05-23 66.181.161.82

ihenh supermarketuud tsegtsguushtei,hugatsaa duussn,duusah tohsn baraga holij tavidag zavaanshtei,hurdan avahaas iluu haih gej tovogtei,zarimdaa avsn hunsend hugatsaa duussnch gardag,neg hoyirig hayadagshtei,…..

Avatar

МОНГОЛ ХҮН 2022-05-23 202.131.225.197

ТӨРИЙН 3-Н ӨНДӨРЛӨГҮҮДЭЭ… ИХ ХУРЛЫН 76-Н ГИШҮҮДЭЭ… МОНГОЛ УЛСАД ХОРТ ХАВДАР УЛАМ ЗАЛУУЖИЖ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЧИНЬ ТА БҮХНИЙГ ХЭН БЭ, ХЭНИЙГ МОНГОЛЧУУД СОНГОЧИХВОО ГЭХ ЭРГЭЛЗЭЭГ ТӨРҮҮЛЭЭД БАЙГААГ ОЙЛГОЖ БАЙНА УУ????? МОНГОЛ УЛС ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН, СТРАТЕГИЙН МАШ ЧУХАЛ ХУУЛИЙГ НЭН ДАРУЙ АРД ТҮМНЭЭРЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭН БАЙТЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТҮҮН ДОТРОО МАЛ-МАХ, ХҮНСНИЙ НОГОО-ГАЗАР ТАРИАЛАНГ ЗӨВХӨН МОНГОЛ ХҮН ЭРХЛЭН ХӨГЖҮҮЛНЭ ГЭСЭН ОНЦ ЧУХАЛ ЗААЛТЫГ ОРУУЛААД ӨГ. Х У Ж А А ХҮНС ХЭРЭГГҮЙ…

Avatar

Зочин 2022-05-23 202.9.41.112

Хугацаа нь дуусаагүй бол юу ч хамаагүй оруулж ирж болдог шд. Асуудлын гол нь улс нь ядуу учраас иргэд нь худалдан авах чадвар муу байна. Цөөн хэдэн гэр бүл л үнэхээр чанартай хоол хүнс хэрэглэж байгаа. Харин ихэнх нь олдсон юм аа ам руугаа чихэхгүй бол маргаашийн ажилдаа очих мөнгөгүй байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж