Улаанбаатарт 30 градус хүрч хална

Хуучирсан мэдээ: 2022.05.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт 30 градус хүрч хална

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 28-30 градус дулаан байна.

Өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүсэж, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж