Жонни Деппийн шүтэн бишрэгчид шүүхийн гадаа буудаллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Жонни Деппийн шүтэн бишрэгчид шүүхийн гадаа буудаллаж байна

Жонни Деппийн шүтэн бишрэгчид шүүхийн гадаа буудаллаж байна

Жонни Деппийн шүтэн бишрэгчид шүүхийн гадаа буудаллаж, шүүх хурлын үед хоосон суудал гарахыг хүлээж байгаа ажээ. Мөн нэгэн эмэгтэй камерын дуранд өртөж магадгүй гэж бодон шинэ хувцас авахад 2000 гаруй ам. доллар зарцуулсан байна.

Виржиниа мужийн Фэйрфакст өнгөрсөн сард эхэлсэн шүүх хурал олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гол  анхаарлыг татаад буй юм. Шинэ нотлох баримтууд гарч ирэхийн хэрээр олон шүтэн бишрэгч нь "Карибын тэнгисийн дээрэмчид" киноны од Жонни Деппийг дэмжиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн ‘JusticeForJohnnyDepp’ хөдөлгөөн өрнүүлж эхэлжээ.

Олон нийтийн сүлжээнээс гадна олон тооны дэмжигч шүүхийн ордон дотор хоосон суудал олохын тулд АНУ-ын өнцөг булан бүрээс ирж буй аж. Зарим нь бүр үнэ хаялцаж байна гэх мэдээлэд бий.

Шүүхийн албан тушаалтнууд үзэгчдийн тоо их байгаа тул хүний ​​тоог хязгаарлахаас өөр аргагүйд хүрчээ.

Үндсэн танхимд өдөр бүр ердөө 100 суудал, хүлээлгийн өрөөний 150 гаруй суудал тараадаг гэж “NY Post” мэдээлэв. Жоннигийн маш олон шүтэн бишрэгч байрны гадаа хуаран байгуулж байгаа тул Фэйрфакс мужийн Шерифийн алба хүмүүсийг шөнийн 01 цагаас өмнө ирэхгүй байхыг уриалсан самбар байршуулжээ.

Иван гэх хүн шүүх хуралд оролцохын тулд зардалдаа 30 мянга орчим ам.доллар зарцуулсанаа хүлээн зөвшөөрч, "Би Жоннигийн төлөө байхын тулд бүтэн жилийн амралтаа авсан. Би Жоннитой нас чацуу. Би ганц бие. Тиймээс би юу хүсч байгаагаа хийдэг” гэв. Мөн тэрбээр хувийн санхүүд нь их хэмжээний хохирол учирсан ч "харамсах зүйлгүй"-гээ хэлээд, "Хэрэв би энд байгаагүй бол илүү харамсах болно" гэж нэмж хэлжээ.

Энэ хооронд орон нутагт амьдардаг Эмили "Найзууд маань намайг ингэсний төлөө галзуурсан гэж бодож байгаа ч энэ бол түүхэн шүүх хурал. Хойд Виржиниа мужид болж байгаа нь үнэхээр сонирхолтой гэж бодож байна. Нэг хүн өчигдөр орой 21:00 цагт энд ирсэн.  Эхний байрыг авахын тулд” гэж инээлдэв.

Эх сурвалж: LADBIBLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж