Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 21 дэх жилдээ Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн өргөмжлөх арга хэмжээг маргааш (2022.05.23) 11:00 цагт Төрийн ордоны Баганат танхимд зохион байгуулна.
ТОП-100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурладаг.
Мөн аж ахуйн нэгжийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг харгалзан үзэж, ТОП аж ахуйн нэгжээр тодруулдаг билээ.
Б.ЖАРГАЛ