Испанид цельсийн 40 градусаас дээш халж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Испанид цельсийн 40 градусаас дээш халж байна

Испанид цельсийн 40 градусаас дээш халж байна

Испанийн зарим нутагт тавдугаар сард урьд өмнө тохиож байгаагүй их халуун болж байгаа ажээ. Тус улсын цаг уурын AEMET агентлагаас мэдээлснээр, зарим нутгаар агаарын температур цельсийн 40 градус давж халсан байна.

AEMET агентлагаас өнгөрсөн Бямба гаригт 10 бүс нутагт халууны сэрэмжлүүлэг гаргаж, сүүлийн жилүүдэд тохиолдоогүй аагим халуун болж магадгүйг мэдэгджээ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь ойр ойрхон халах зэргээр халууныг улам эрчимжүүлж байгаа аж.

Испанийн өмнөд хэсэгт орших Андалуси, баруун өмнөд хэсэгт байрлах Экстремадура, төв хэсгийн Мадрид, Кастилья-Ла Манча, зүүн хойд хэсэгт орших Арагон халууны улмаас хамгийн их хохирол амссан бүс нутгууд аар нэрлэгдэж байна.

Тус улсын өмнөд хэсэгт орших Жаен хотод өнгөрсөн Баасан гаригт цельсийн 40 градус хүрч халжээ. Испанид хаврын улирал болоогүй гэхэд хилсдэхгүй аж. Хойд Африкаас халуун агаар орж ирсний дүнд агаарын температур нь жилийн энэ үед дунджаас 15 градусаар нэмэгддэг байна.

Испанийн Эрүүл мэндийн яам оршин суугчдадаа их хэмжээний ус ууж, болж өгвөл сэрүүн газар байхыг уриалжээ. Мөн хүмүүст биеийн тамирын дасгал хөдөлгөөнөө багасгахыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: ВВС, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж