Сүүний урамшуулалд нийт 5.3 тэрбум төгрөг олгожээ

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Сүүний урамшуулалд нийт 5.3 тэрбум төгрөг олгожээ

Сүүний урамшуулалд нийт 5.3 тэрбум төгрөг олгожээ

Засгийн газраас 2021-2022 онд сүү боловсруулах 8-12 үйлдвэрт сүүний урамшуулалд 5.3 тэрбум төгрөг олгожээ. Мөн энэ хугацаанд бэлтгэн нийлүүлэгчдээс нийлүүлсэн түүхий сүүний хэмжээ өмнөх онтой харьцуулахад 23.2 хувиар өссөн байна.

Монгол Улсын хэмжээнд сүү, сүүн бутээгдэхүүний 206 үйлдвэр, цех байдгаас тогтмол үйл ажиллагаа явуулдаг 36 үйлдвэр, цех 77 хөргөлтийн төв үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Сүүний боловсруулах салбарын суурилагдсан хучин чадал жилд 400.0 мян.тн бөгөөд өнөөдрийн байдлаар 51 хувийг ашиглаж байгаа аж. 2021 оны урьдчилсан гуйцэтгэлээр үйлдвэрийн аргаар 205.4 сая.литр сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулжээ.

СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЭНЭТХЭГ УЛСТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Монгол Улсын тухайд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, газар тариалангийн салбартаа ойрын таван жил онцгой анхаарч, төрийн бодлогоор дэмжих, энэ салбар дахь түүхий эд бусад бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг эрчимжүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзсан байна. Уулзалтаар, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, биотехнологи, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллахаар ярилцжээ.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Ухаалаг ХАА” цахим платформыг бий болгож, БНЭУ-ын дэвшилтэт технологийг ХАА-н салбарт ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Уг платформыг бий болгосноор "Монгол Улсын хэмжээнд малчид, тариаланчид болон засгийн газар, салбарын яам, бусад төрийн байгууллагуудын шат шатны хэрэглэгчдэд ашиг тусаа өгнө" гэжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж