Байден, Юн Сoк Ёл нарын хэлэлцээний гол сэдэв

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Байден, Юн Сoк Ёл нарын хэлэлцээний гол сэдэв

Байден, Юн Сoк Ёл нарын хэлэлцээний гол сэдэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сoк Ёл нар Умард Солонгосоос ирж буй аюул заналхийллийн хариуд хамтарсан цэргийн сургуулилалтыг өргөжүүлэх талаар хэлэлцэж байгаагаа мэдэгдэв. Энэ нь цөмийн зэвсгийн аюулыг "өдөөж магадгүй" гэсэн таамаглалыг нэмэгдүүлж байна.

Өмнөд Солонгост хийсэн айлчлалынхаа хоёр дахь өдөр Байден "Цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө устгах талаар "чин сэтгэлээсээ, нухацтай" бодсон тохиолдолд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзахад бэлэн байна" гэж мэдэгджээ.

Арван нэг хоногийн өмнө албан тушаалдаа орсон, консерватив үзэлтэн Юн хэлэхдээ "Байдентай хамт АНУ-ын стратегийн хөрөнгө буюу бөмбөгдөгч, шумбагч, нисэх онгоц тээгчдийг хойд зүгийн үйл ажиллагааг "саатуулах" зорилгоор өмнөд хэсэгт байршуулах талаар ярилцсан гэжээ. 

Хэрэв эдгээр арга хэмжээ хэрэгжвэл Пёньяны эсрэг хүчээ харуулах гэсэн АНУ, Өмнөд Солонгосын хүчин чармайлт саарч, Дональд Трампын эхлүүлсэн цөмийн яриа хэлэлцээ дахин сэргэх магадлал багатайг хүлээн зөвшөөрөх болно.

Тагнуулын зарим албан тушаалтнууд Умардын тал цөмийн туршилт юм уу, баллистик пуужин хөөргөхөөр бэлтгэж байна гэж үзэж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч мөн эвлэрлийн нот бичиг үйлдэж, 2.4 сая хүн өвдөж, дор хаяж 66 хүний ​​аминд хүрсэн Covid-19-ийн дэгдэлттэй тэмцэж байгаа тул Хойдыг вакцинаар хангах саналаа давтан хэлrtt.

Эх сурвалж: The guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж