Сумын заан У.Батцоож хоёр дахиа түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Сумын заан У.Батцоож хоёр дахиа түрүүллээ

Сумын заан У.Батцоож хоёр дахиа түрүүллээ

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдлаа. Үүнээс Ховд аймгийн Чандмань сумын харъяат, сумын заан У.Батцоож арав даван, хоёр дахь удаагаа түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат, сумын заан Д.Цэрэнням гурав дахиа үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Төв аймгийн Баянхангай сумын харъяат, сумын заан Э.Чойням, дунд шөвгийн тавд Архангай аймгийн Хотонт харьяат, сумын заан Ц.Давааням, Увс аймгийн Тэс сумын харьяат, сумын заан Г.Бандибаатар нар тус тус шалгарчээ.

Ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 28-нд 12:00 цагаас Улсын аварга цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаантай. Барилдах бөхчүүдийг тавдугаар сарын 26, 27-ны өдрийн 10:00-17:00 цагт цахимаар бүртгэх юм.

Мөн тавдугаар сарын 29-нд 12:00 цагаас цэргийн цол чимэг олгох бүх цэргийн наадам, аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаантай. Хүчний спорт хороодод ажилладаг бөхчүүд мэдүүлгээр оролцох ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж