Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас олон улсад бүртгэгдээд буй сармагчны цэцэг өвчин нутагшмал биш, улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар мэдээлэв.
2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн 10 улсад тархаад байна. Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн гурван улсад бүртгэгдээд байгаа аж.
ДЭМБ-ын мэдээлснээр, 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн байна.
Энэ халдвар нь Португал, Их Британид эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн дунд анх тархжээ. Бусад орнуудад ч үүнтэй төстэй нөхцөл байдал үүсэх магадлал өндөр байгаа аж.
ДЭМБ зөвлөмжид дурдсанаар, сармагчны цэцэг өвчтэй хүнээс хавьтал, дуслын замаар, вирусээр бохирлогдсон эд зүйлсээр бусад халдвар тархах эрсдэлтэй байна.
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс иргэддээ сэрэмжлүүлэг болгон ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийг цахим хуудсаараа дамжуулан мэдээлснийг хүргэе.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ