Хөдөө аж ахуйн ээлжит тооллого орон даяар тавдугаар сарын 21-нээс долдугаар сарын 8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 2022 оны Хөдөө аж ахуйн ээлжит тооллогод:
- Мал аж ахуй
- Газар тариалан
- Ойн аж ахуй
- Ан агнуур
- Загас барилтын салбарын үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдана..
Тооллогын үр дүнд хөдөө аж ахуйн салбарын үндсэн үзүүлэлтүүд болон салбарын бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тооцон, дүн шинжилгээ хийж, цаашид салбарын хөгжлийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах дэлгэрэнгүй мэдээллийг гаргах аж.
Мөн тухайн салбарт үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүний хэмжээг тооцох зэрэг бусад нэмэлт мэдээллийг цуглуулах боломж бүрдэж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ