Энтони Албанез Австралийн ерөнхий сайдаар сонгогдов

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Энтони Албанез Австралийн ерөнхий сайдаар сонгогдов

Энтони Албанез Австралийн ерөнхий сайдаар сонгогдов

Энтони Албанез сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Австралийн Хөдөлмөрийн намыг тэргүүлж байсан ба Бямба гаригт анхны сонгуульдаа ялалт байгуулсны дараа Австралийн дараагийн ерөнхий сайд болох гэж байна.

Тус улсад хамгийн олон жил ажилласан улстөрчдийн нэг Энтони 2013 оноос хойш засгийн эрх барьж буй консерватив Либерал-Үндэсний эвслийг яллаа. Сонгуулийн хугацаанд ажиллаж байхдаа сонгогчдод аюулгүй өөрчлөлтийг амласан юм.

Халаагаа өгч буй ерөнхий сайд Скотт Моррисон өөрийгөө "бульдозерчин" гэж тодорхойлсон бол Энтони  Албанез "барилгачин" байхаа тангараглаж байна. Австралийн мужууд бие биеэсээ тасарч, хотууд хатуу хөл хорионоос болж хуваагдсан эв нэгдлийг бэхжүүлэх нь шинэ удирдагчийн нэн тэргүүний зорилт аж.

Тэрбээр өнгөрсөн Бямба гаригт ялалт байгуулсныхаа дараа "Би австраличуудыг нэгтгэхийг хүсч байна. Би нийтлэг зорилгоо эрэлхийлж, айдас, хуваагдал бус эв нэгдэл, өөдрөг үзлийг сурталчлахыг хүсч байна" гэж хэлжээ.

Албанез Австралийн эрүүл мэндийн үнэ төлбөргүй тогтолцоог хамгаалагч, ЛГБТ нийгэмлэгийг дэмжигч, Бүгд найрамдах намыг дэмжигч, регбигийн лигийн шүтэн бишрэгч гэдгээрээ нэр хүндтэй аж. Тэрбээр 2019 онд өмнөх ерөнхийлөгч Билл Шортэнд сонгуулийн ялагдал хүлээсний дараа Хөдөлмөрийн намын даргаар гурван жил ажиллажээ.

Албанез Хөдөлмөрийн намын зүүн фракцын тэргүүлэх дуу хоолой болж байсан ч удирдагч болсноосоо хойш төвийг сахисан байр суурьтай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж