Марио Драги: Зеленскийг бүх талаар дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Марио Драги: Зеленскийг бүх талаар дэмжинэ

Марио Драги: Зеленскийг бүх талаар дэмжинэ

Италийн ерөнхий сайд Марио Драги Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярихдаа Оросын эсрэг хориг арга хэмжээний зургаа дахь багцыг батлахад бүх талаар дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. Энэ талаар өнгөрсөн Бямба гаригт Италийн ерөнхий сайдын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Тус мэдэгдэлд "Италийн Сайд нарын Зөвлөлийн дарга Марио Драги Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, сүүлийн үеийн үйл явдал болон мөргөлдөөний талаар ярилцлаа. Драги Итали Украиныг бүх талаар дэмжиж, дэмжлэг үзүүлэхээ батлав. Тэрбээр “Оросын эсрэг зургаа дахь багц хориг арга хэмжээг батлах, түүнчлэн тус улсын боомтуудыг нээх, Украиныг Европын холбоонд элсэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж мэдэгдлээ” гэжээ.

Европын холбоо Оросын эсрэг авах хориг арга хэмжээний зургаа дахь багцыг хэлэлцэж буй. Европын эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Паоло Жентилонигийн хэлснээр, гишүүн орнууд Оросын газрын тосны эсрэг хоригийн талаар нэгдсэн байр суурьд хүрч чадаагүй байгаа нь багц хоригийг батлахад саад болж байгаа аж.

Эх сурвалж: EADAILY, TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж