Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжжээ

Нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжжээ

Үнэт цаасны зах зээлд өнөөдрийн байдаар нийт 573 зохицуулалттай этгээд, хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна. 2022 оны нэгдүгээр улиралд нийт 119.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагджээ. Энэ нь 2021 оны мөн үеэс 1.7 дахин өссөн дүн бол 2020 оны мөн үеэс 12.5 дахин өссөн үзүүлэлт юм.

Нийт арилжааны 15.0 хувийг компанийн бондын, 1.0 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 4.4 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны, 79.6 хувийг хувьцааны арилжаа тус тус эзэлж байна. Зах зээлийн үнэлгээ болон хөрвөх чадварын хувьд, нийт зах зээлийн үнэлгээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45.6 хувиар өсч, 5.4 их наяд төгрөгт хүрсэн бол хөрвөх чадвар 1.8 хувь байгаа ажээ.

Монголын Үнэт цаасны зах зээлийн үнэлгээг ДНБ-д харьцуулсан дүнг FTSE жагсаалтад багтах фронтиер зах зээлийн улс орнуудтай харьцуулахад тавдугаарт жагсаж буй. Энэ нь бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт юм. FTSE-ээс 2021 оны есдүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсыг хөгжиж буй зах зээлийн ангиллын “Ажиглалтын жагсаал”-д оруулсан билээ.

Үнэт цаасны зах зээлийн индексийн хувьд ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,461.2 нэгжээр буюу 10.0 хувиар өсчээ. MSE A индекс өмнөх оны мөн үеэс 3,753.4 нэгжээр буюу 37.0 хувиар өсөв. MSE Б индекс өмнөх оны мөн үеэс 619.4 нэгжээр буюу 5.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2022 оны нэгдүгээр улирлын байдлаар Хөдөө аж ахуйн биржээр нийт 74.5 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс 5.2 тэрбум төгрөгөөр буюу 7.5 хувиар өссөн үзүүлэлт юм. 2022 оны нэгдүгээр улиралд 2615 данс нээгдэж, нийт дансны тоо 2,431.336-д хүрсэн бол 8239 холболтын данс нээгдэж, холболтын дансны тоо 472315-д хүрсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж