Дарханы замын багц I хэсгийн асфальтбетон хучилтыг хийж байна

Хуучирсан мэдээ: 2022.05.22-нд нийтлэгдсэн

Дарханы замын багц I хэсгийн асфальтбетон хучилтыг хийж байна

Дарханы замын багц I хэсгийн асфальтбетон хучилтыг хийж байна

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц нэгдүгээр хэсгийн 37.28 км авто замын асфальтбетон хучилтын ажил үргэлжилж байна. Тус багцын ажлыг “Арж капитал” ХХК гүйцэтгэж буй юм. Энэ хэсгийн 37 км замын суурь асфальтбетон хучилтын ажлыг ирэх зургадугаар сарын 8-ны өдөр гэхэд дуусгахаа тус компанийнхан мэдээлэв.

Багц-2 дугаар хэсгийн эхний 27 км, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальтбетон хучилтын ажлыг долдугаар сарын 10-ны өдөр гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өгчээ. Үүний дүнд Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй.

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын нэгдүгээр багц (баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км авто зам)-ын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдсэн хэсэг өнгөрсөн онд хучилтын ажил дуусч, хөдөлгөөнийг нээсэн бөгөөд одоогоор заслын ажил хийж буй аж.

Тавдугаар сарын 6-ны өдрийн байдлаар тус багцын, Европын сэргээн босголт хөгжлийн банкны  санхүүжилтээр “Арж капитал” ХХК-ийн гүйцэтгэж буй ажлын гүйцэтгэл 49,93 хувьтай хийгдэж, ажлын талбайд 256 хүн хүч, 59 техник, тоног төхөөрөмж байршин ажиллаж байгаа талаар салбарын сайд мэдээлсэн билээ.

Мөн гүйцэтгэгч компанийн төлөөлөл, нэгдүгээр багц дээр цементээр бэхжүүлсэн суурийг дуусгаж, асфальтбетон хучилтыг тавдугаар сарын 20-ны өдөр эхлүүлж, Замын суурь хучилтыг долдугаар сарын 10-ны өдөр гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгасан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж