Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлал үр дүнгээ өгч байна

Хуучирсан мэдээ: 2022.05.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлал үр дүнгээ өгч байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлал үр дүнгээ өгч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай   албан ёсны уулзалт хийж хэд хэдэн асуудлыг тохиролцсон. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон юм. Энэ яриа ажил хэрэг болж өнөөдрөөс БНХАУ-ын Эрээн хот руу задгай тээврээр нүүрс тээвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. Удаан хугацаанд хил хаалттай байснаас гадна чингэлэг тээврээр нүүрс тээвэрлэснээс үүдэн нүүрсний экспорт саараад байсан юм.

Мөн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай идэвхитэй хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцсон.  Энэ хүрээнд Ханги-Мандалын төмөр замын ажил эхэлж, энэ онд багтаж тус төмөр зам ашиглалтад орох юм. Ийнхүү Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж