Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар яригдсан ажлууд хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар яригдсан ажлууд хэрэгжиж эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар яригдсан ажлууд хэрэгжиж эхэллээ

Эрээн хот  эрчим хүчний нүүрсний задгай тээврийн экспортыг зөвшөөрлөө. Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас 2022 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс эхэлж, задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн мэдэгдэл гаргажээ. Үүнээс өмнө тавдугаар сарын 13-нд Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас Хөх хотын Төмөр замын товчоо группт албан бичиг явуулж, эрчим хүчний нүүрсний импортыг задгай вагоноор тээвэрлэхийг зөвшөөрч байгааг мэдэгджээ. Уг албан бичигт,

“Цар тахлын нөлөөг бууруулах, нүүрс импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардлыг багасгах зорилгоор Эрээн хотын Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх штабаас дараахь шийдвэрийг гаргаж байна. Энэхүү мэдэгдэл гарсан өдрөөс эхэлж, Эрээн хотын төмөр замын боомтоор задгай вагоноор эрчим хүчний нүүрс импортлохыг зөвшөөрсөн болно” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: https://zsel.nmgcyy.com.cn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж