Умард Атлантын цэргийн эвсэл буюу “NATO”-д элсэх асуудлаас үүдэн Финланд, ОХУ-ын хооронд зөрчил нэмэгдсээр байна. ОХУ-аас энэ сарын эхээр Финланд руу цахилгаан эрчим хүч нийлүүлэхээ зогсоосон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн ОХУ-аас Финланд руу байгалийн хий нийлүүлэхээ зогсоожээ.
Финландын төрийн өмчийг “Gasum” компани рублиэр Газпром компанид төлбөрөө төлөхөөс татгалзсанаар ОХУ-аас нийлүүлэлтээ өнөө өглөөнөөс зогсоосон байна.
ОХУ-аас цоргоо хаасан ч “Gasum” компанийн зүгээс байгалийн хийг айл өрхүүдэд нийлүүлэх сүлжээнд тасалдал үүсэхгүй гэдгийг мэдэгджээ.
Газпром экспорт компанийн зүгээс байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрөө еврогоор биш рублиэр хийх шаардлага тавьсан. Хэрэв шаардлагыг биелүүлэхгүй бол байгалийн хий нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдэж байв.

Финланд эрчим хүчний хэрэглээнийхээ найман хувийг байгалийн хийгээр хангадаг бөгөөд үүнийхээ олонх хувийг ОХУ-аас авдаг байна. Харин ОХУ-аас байгалийн хийн хараат байдлаас салахын тулд АНУ-д төвтэй “Excelerate Energy” компаниас шингэрүүлсэн хий импортлох 10 жилийн гэрээ байгуулжээ.
ОХУ-аас Украинд дайэ эхлүүлснээр хөрш орнууд нь аюулгүй байдал тусгаар тогтнолдоо санаа зовниж эхэлсэн. Улмаар Финланд, Швед орнууд NATO-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Харин ОХУ-ын зүгээс Финландын шийдвэрийг алдаа гэж шүүмжлэн эсэргүүцжээ.
ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE
Холбоотой мэдээ