АНУ Оростой "Үхлийн наймаачин"-г солилцох уу?

Хуучирсан мэдээ: 2022.05.21-нд нийтлэгдсэн

АНУ Оростой "Үхлийн наймаачин"-г солилцох уу?

АНУ Оростой "Үхлийн наймаачин"-г солилцох уу?

Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шилдэг тамирчин, олимпийн аварга, WNBA-ийн бүх одод Бриттни Гринер ОХУ-д саатуулагдаад байгаа билээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдөр Оросын гаалийн алба хаагчид түүний тээшнээс каннабисын охь гэх мансууруулах бодис олж, баривчилсан юм. Тэгвэл Америкчууд сагсан бөмбөгийн тамирчнаа Оросын зэвсгийн наймаачин Виктор Бутаар солилцох талаар ярилцаж эхэлжээ. “Үхлийн наймаачин” гэгддэг Бутын амьдралаар “Lord of War” хэмээх кино хийсэн байдаг бөгөөд гол дүрд нь Холливудын алдарт жүжигчин Николас Кэйж тоглож байв.

Виктор Бут Колумбын террорист бүлэглэл болох “FARC”-д олон сая долларын зэвсэг худалдсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдож, 2011 онд Нью-Йоркийн холбооны шүүх түүнд 25 жилийн хорих ял оноосон.

Бриттни Гринер болон Виктор Бут нарыг солилцох ажиллагааа одоогоор яригдаж байгаа бөгөөд Оросын ТАСС агентлаг болон “Gazeta.ru” ч ийм яриа гарсныг баталсан гэнэ. Харин АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.

Виктор Бут 1990-ээд оны сүүлээс 2000-аад оны эхэн үед Африк, Ази даяарх зэвсэгт мөргөлдөөний гол нийлүүлэгч байсан аж. ЗХУ-ын армид орчуулагч байсан тэрбээр агаарын тээврийн компани байгуулж үүгээрээ дамжуулан улс орнуудад зэвсэг нийлүүлдэг байжээ. Долоон хэлээр чөлөөтэй ярьдаг түүний IQ 170 гэнэ.

АНУ-ын Хар тамхитай тэмцэх агентлаг 2008 онд Бангкокт тусгай ажиллагаа явуулж, Бутыг баривчилж байв.

Харин өдгөө 31 настай сагсчин бүсгүйн хувьд өнөө цагийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тод оддын нэг. Тэрбээр WNBA-ийн улирал дууссаны дараа нэмэлт орлого олох зорилготой Оросын эмэгтэйчүүдийн лигт тоглохоор Екатеринбург хотын багт нэгдээд байсан юм.

Одоо хамгийн гол нь Жо Байден Оросын зэвсгийн наймаачныг тамирчин бүсгүйнхээ төлөө солилцох уу гэдэг асуудал яригдаж байна. Америкт чамгүй нэр хүндтэй Бриттни Гринерийг эх оронд нь авчрахыг түүний фэнүүд шаардаж байгаа аж. Хэрэв Бриттни Гринер эх орондоо ирж чадвал шоронд ял эдлэхгүйгээр зүгээр торгуулиад өнгөрүүлэх гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж