НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар ирэх долоо хоногт Хятадын исламын шашинтнуудын өлгий нутаг Шинжаан-Уйгурт шалгалт хийнэ.
Бээжингийн засгийн газраас хэл, соёл, шашин ялгаатай уйгур үндэстнийг хятад соёлд хүчээр уусгахын тулд хүний эрхийг зөочиж, олноор нь баривчлан хорьж, эрүүддэг гэж барууны орнууп хардаж буй.
НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет тэргүүтэй төлөөлөгчид Даваа гаригаас эхлэн зургаан хоногийн хугацаатай Гуанжоу, Кашгар болон Өрөмч хотод ажиллана. Энэ үеэрээ тэд төр, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгэм, бизнесийн төлөөлөгчид, академич нартай уулзаж, Гуанжоу их сургуулийн оюутнуудад илтгэл тавина.
Түүний айлчлалын өмнө таван хүний бүрэлдэхүүнтэй урьдчилсан баг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд Хятадад ирж ажилласан.
Энэ нь 2005 оноос хойш анх удаа хүний эрхийн дээд комиссар Хятадад айлчилж буй тохиолдол юм.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ