“Програмчлалын үндэсний олимпиад– 2022” өнөөдөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2022.05.21-нд нийтлэгдсэн

“Програмчлалын үндэсний олимпиад– 2022” өнөөдөр эхэллээ

“Програмчлалын үндэсний олимпиад– 2022” өнөөдөр эхэллээ

“Програмчлалын үндэсний олимпиад – 2022” өнөөдөр/2022.05.21/ эхэлж байна. Энэ удаагийн олимпиадад 11 их дээд сургуулийн 11 баг мөн зургаан одтой баг оролцож байгаа аж. Мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд “Програмчлалын үндэсний олимпиад”-д ажилтнуудаасаа баг бүрдүүлэн оролцуулах боломжтой ба ийм багийг "Одтой баг" гэж нэрлэнэ. Одтой багууд нь сургуулиудын багуудтай ижлээр өрсөлдөж эрэмбэлэгдэх боловч эцсийн дүнд нөлөөлөхгүй аж.

Бэлтгэл тэмцээн өчигдөр өндөрлөж, МУИС тэргүүлж, Шинэ Монгол технологийн дээд сургууль, Идэр их сургууль, МУБИС, Хүрээ зэрэг сургуулиуд удаалжээ.

Тэмцээний гол дүрмүүдийг танилцуулбал,

  • Баг бүр гурван гишүүнтэй байна
  • Багууд таван цагт 10-14 бодлого бодно
  • Програмчлах хэл нь C, C++, Java, Python
  • Багийн гишүүд нэг компьютер дээр ажиллана

Програмчлалын үндэсний олимпиадын дүнгийн хурал, шагнал гардуулах ёслол ирэх Даваа гаригт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж