Байдены бие хамгаалагчид Сөүлд зодоон хийжээ

Хуучирсан мэдээ: 2022.05.21-нд нийтлэгдсэн

Байдены бие хамгаалагчид Сөүлд зодоон хийжээ

Байдены бие хамгаалагчид Сөүлд зодоон хийжээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены аюулгүй байдлыг хамгаалдаг Тусгай албаны хоёр ажилтан Өмнөд Солонгост зодоон хийснээс нутаг буцаагджээ. Байдены айлчлалын өмнө Сөүлд очиж урьдчилан бэлтгэл ажил хийх үүрэгтэй явсан ажилтнууд Пүрэв гаригийн шөнө таксины жолоочтой маргалдаж, гар зөрүүлсэн гэнэ. Тэднийг өчигдөр ерөнхийлөгчийн айлчлал эхлэхээс нэг цагийн өмнө АНУ руу буцах нисэх онгоцонд суулгасан байна.
Эх сурвалжийн хэлснээр АНУ-ын тусгай албаны ажилчид, таксины жолооч нарын маргаанд ойролцоох зочид буудлын хамгаалагч, дүүргийн цагдаа болон бусад хүмүүс оролцсон гэнэ. Гэхдээ тэднийг Сөүлийн цагдаагийн газраас баривчлан шалгаагүй аж. Таксины жолоочтой маргаан яаж үүссэн нь тодорхойгүй ч Тусгай албаны ажилтнуудыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг Вашингтон шалгах гэнэ.

Хятад болон Хойд Солонгосын асуудлаар Азийн холбоотнуудтай харилцаагаа бэхжүүлэх зорилготой Жо Байдены айлчлал Сөүлээс эхэлсэн. Тэрбээр Сөүлд хоёр хоноод Японд айлчилж, Энэтхэг-Номхон далайн стратегийн түншлэлийн байгууллага болох Дөрвөлийн чуулга уулзалтад оролцоно.

ЭХ СУРВАЛЖ:BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ХахаХаха
21
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж