Чөлөөт бөхийн тамирчид Москвагаас есөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.05.21-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхийн тамирчид Москвагаас есөн медаль хүртэв

Чөлөөт бөхийн тамирчид Москвагаас есөн медаль хүртэв

Москва хотноо Иван Поддубныйгийн нэрэмжит "Бөхийн лиг" хоёр өдөр үргэлжилж өчигдөр/2022.05.20/ өндөрлөлөө. Эхний өдөр манай дөрвөн бүсгүй хүрэл медаль хүртэж, хоёр тамирчин тавдугаар байрт орсон бол өчигдөр таван бөх финалдаж, хоёр алт, гурван мөнгөн медаль зүүв.

Тодруулбал, эхний өдөр 50 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал, 55 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 57 кг-д Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Х.Болортуяа, 72 кг-д Азийн аваргын хүрэл медальт Э.Даваанасан нар хүрэл медалиар энгэрээ мялаасан.

Харин өчигдөр эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимп, дэлхийн хүрэл медальт Б.Болортуяа, 76 кг-д Г.Ариунжаргал алт, эрэгтэйчүүдийн 65 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, 125 кг-д ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 68 кг-д өнгөрсөн жилийн Азийн аварга З.Болортунгалаг нар мөнгөн медалийн эзэн болсон.

Энэхүү тэмцээнд ОХУ-ын Буриад улсын "Зугалай" багийн нэрийн өмнөөс манай улсын эрэгтэй дөрөв, эмэгтэй 11 тамирчин оролцсон бөгөөд хоёр алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэхээр болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж