Ойрын хоногуудад ихэнх нутгаар халж, тал, хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Тавдугаар сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
БОРОО
- 22-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 23-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 24-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
- 25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн зарим газраар, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус байна.
Бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР