Улаанбаатарт өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 27-29 градус дулаан байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Баруун болон зүүн аймгуудын нутгаар салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр.
Өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр 17-22 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР