Богд уулын Жаргалантын амны эхэнд өнөөдөр /2022.05.20/ 19:05 цагт гал түймэр гарч байгаа талаар дуудлагыг НОБГ-т өгчээ. Дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж байна. Одоогоор галыг унтраахаар ажиллаж, 20:35 цагт бүрэн унтраажээ. Гал түймрийн улмаас хэчнээн га газар түймэрт өртсөн талаар тодорхойгүй байгаа аж.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд өнгөрсөн сард хоёр удаа түймэр гарсан. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 20:25 цагт түймрийг бүрэн унтраасан. Харин галын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас тогтоохоор ажиллаж буй юм.
Дуудлагын дагуу гал унтраах 14, 30 дугаар ангийн гал сөнөөгчид, нэмэлтээр Аврах ангийнхан алба хаагчид гээд нийт 20 хүнтэй бүрэлдэхүүн, дөрвөн автомашинтай ажилласан юм. Гал уулын оройд гарсан бөгөөд тархалт нийт 3-4 га талбайг хамарсан байгаа аж.
Тэгвэл энэ хэрэгт холбогдох сэжигтэнг цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Хэрэв ой хээрийн түймэр санамсар болгоомжгүйгээс болж тавьсан хэрэгт холбогдогчийн гэм буруу тогтоогдвол “Золгүй учрал гарах нөхцөлийг зориуд бүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх” заалттай байна.