"Улаанбаатар смарт карт" компанийг болиулах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

"Улаанбаатар смарт карт" компанийг болиулах хэрэгтэй"

"Улаанбаатар смарт карт" компанийг болиулах хэрэгтэй"

"Нийтийн тээвэрт "Улаанбаатар смарт карт" компани орж ирснээр 200 төгрөгийн тарифаар үйлчилж, өдрийн 200 мянган төгрөгийн орлоготой байдаг байсан. Харин одоо иргэд 500 төгрөгийн тарифаар 80 мянган төгрөгийн орлого олж байна. Хэрвээ автобус компаниуд өөр өөрийгөө санхүүжилдэг зарчмаар явж байсан бол нэг хүний 1500 төгрөгийн тарифаар явах байсан" гэдгийг автобусны жолооч нар хэлсэн юм. Өнгөрсөн 2017 онд гадаадын байгууллагын автобусны смарт картын төхөөрөмжийг шалгахад зорчигчдын 30 хувь нь карт огт уншуулдаггүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

Монголын том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн А.Ганхуяг:

-"Улаанбаатар смарт карт" ХХК зах зээлийн горимоороо ажлаа хийж буй тээвэрчид рүү илт дайрч өөрсдийнхөө бурууг бидэн рүү чихэж байна. Өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 24-нд Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийг ухаалаг системд шилжүүлсэн. Тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл даргын нэгдүгээр орлогч Н.Батаа гэх хүний дэмжлэгээр тус компани монополь эрхтэйгээр орж ирсэн. Одоогийн хотын дарга Д.Сумъяабазарын хэлж байгаа бүхэн үнэн. Бид хотын даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Нийтийн тээвэр анх 2015 онд ороход төр хувийн хэвшил нийлээд 53 тэрбум төгрөгөөр санхүүжиж бусад орлогыг өөрсдийнхөө өдөр тутмын орлого олдог байсан. Харин өнөөдрийн байдлаар хотын төсвөөс 163 тэрбум төгрөгийн санхүүжилт гараад нэмээд зардлын санхүүжилт нэмж авдаг болсон. Энэ компани орж ирснээр төсвөөс гардаг мөнгө гурав дахин өссөн.

"Тэнүүн-Огоо" компанийн хувьд 2015 оноос өмнө автобусны жилийн орлого нь 30-32 сая төгрөг байсан бол өнөөдөр жилийн орлого 6-8 сая төгрөгийг смарт карт компани авч байна

"НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ХАМГИЙН ХҮНД СИСТЕМ РҮҮ ОРУУЛЧИХСАН"

Тус холбооны гүйцэтгэх захирал Ж.Дамдинсүрэн:

-Нийтийн тээвэрт орлого төвлөрүүлдэг системээ тендер зарлаад өөр компаниар хийлгэх хүсэлт удаа дараа гаргаж байсан. Монголын залуучууд энэ байтугай төхөөрөмж хангалттай хийнэ. Улаанбаатар смарт картыг болиулах хэрэгтэй. Манай салбар төр, хувийн хэвшлийн гэлтгүй тэр чигээрээ алдагдалтай байгаа нь үнэн. Анх 2015 онд жилд 50 тэрбум төгрөгийн орлого олдог байсан бол орлого нь жил ирэх тусам буурч, энэ жил смарт картаас 21 тэрбум төгрөгийн орлого олдог болсон.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж