Эзгүй айлын тагтан дээр тамхины иш хаяснаас гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Эзгүй айлын тагтан дээр тамхины иш хаяснаас гал гарчээ

Эзгүй айлын тагтан дээр тамхины иш хаяснаас гал гарчээ

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо "Алтай" хотхоны 10 давхарт айлын тагтан дээр гал гарч байгаа дуудлага өнөөдөр /2022.05.20/ 15:00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу гал унтраах аврах анги шуурхай ажиллаж, тагтнаас эхэлсэн галыг бүрэн унтраажээ.

НОБГ-аас галын шалтгааныг тодруулахад “Урьдчилсан байдлаар тагтан дээр тамхины иш хаясан байж болзошгүй. Одоогоор галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хохирлын хэмжээ мөн тодорхой болоогүй” гэх тайлбар өглөө.

Оршин суугчдын мэдээлж байгаагаар гал 10 давхрын айлын тагтнаас эхэлж гарсан. Тухайн айлд эзэнгүй байсан учраас цаг алдсан байж болзошгүй. Гэхдээ гал тархахаас өмнө нь аврах анги унтраасан гэлээ. Гал 10 давхарт гарч байсан учраас аврах анги галыг унтраахад их цаг зарцуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж