Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй

Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх хүсэлтийг хэлэлцэх боломжгүй

Нэмэлт:

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны тавдугаар сарын 20-ны өдөр боллоо. Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очироос Улсын дээд шүүхэд 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 03/34 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хүлээн авч, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон бэлтгэл ажиллагааг явуулах, нийт шүүгчийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас баталсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөх” журмын дагуу гүйцэтгэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны энэ сарын 16-ны өдрийн 30 дугаар захирамжаар уг өргөдөл болон бусад асуудлыг хянан хэлэлцэх нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны энэ сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутад товлон зарласан.
Хуралдаан болох өдрийн 10 цаг 20 минутад Ардчилсан намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас 2022 оны энэ сарын 19-ний өдрийн 02/116 дугаар бүхий /огноолсон/ албан бичгээр Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 08/01 дугаар тогтоолоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр эргүүлэн авахаар шийдвэрлэсэн тул хүсэлт, түүнд хавсаргаж ирүүлсэн 55 хавтас материалаа буцаан авахыг хүсчээ.
Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир, П.Нүрзэд нараас “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг нийт шүүгчийн хуралдаанд хэлэлцүүлэлгүйгээр буцааж авахаар хүсэлт гаргасныг хүлээн авч, “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлт гаргаагүйд тооцож, хүсэлт, 55 хавтас материалыг буцаан хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас шийдвэрлэв. “Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам (ИОНН)-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэлээ.
Нийт шүүгчийн хуралдааны дараа үргэлжлүүлэн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Журмын Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолд гаргасан гомдол, эсэргүүцэлтэй сахилгын хэргийг бүртгэх, хуваарилах, шүүгч томилохтой холбоотой зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол батлав.

Эх сурвалж: УДШ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр /2022.05.20/ боллоо. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцлээ. Хуралдаанаар АН-ын даргаар бүртгүүлэх тухай Х.Баттулгын хүсэлтийг эргүүлэн татсан учраас хэлэлцэх боломжгүй болсон байна. Дээд шүүхээс хүсэлтийг хянаж үзээд "Хуулийн шаардлагад нийцсэн бүрдүүлбэр хангаагүй" гэсэн үндэслэлээр хэлэлцэхээс татгалзжээ.

Учир нь Дээд шүүхийн хуралдааны дэг батлах тухай хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг.

Тодруулбал, тус хуулийн 20 дугаар зүйлд Дээд шүүхийн ерөнхий шүүгч танхимын тэргүүн шүүгчид, шүүгчид эсэргүүцэл, Ерөнхий прокурор эсэргүүцэл дүгнэлтээ хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө буцаан авах эрхтэй. Илтгэгч тухайн хэргийг илтгэж эхэлснийг хэрэг хэлэлцэж эхэлсэнд тооцно. Эсэргүүцэл дүгнэлтээ буцааж авсан тухайгаа хуралдааны нарийн бичгийн даргад эсвэл хуралдаанд амаар буюу бичгээр мэдэгдэнэ. 21 дүгээр зүйлд зааснаар нэгэнт хэрэг хэлэлцэж эхэлсэн бол хуралдаан ердийн журмаар хэлэлцэж тогтоол гаргах бөгөөд хэрэг хэлэлцэх явцад эсэргүүцлээ буцааж авахгүйгээр харин эсэргүүцэл, дүгнэлтээ дэмжихээс татгалзаж болно. 22 дугаар зүйлд тусгаснаар Эсэргүүцэл, дүгнэлтийг буцааж авсан бол түүнийг гаргаагүйд тооцож хэргийг зохих шүүхэд нь хүргүүлэн холбогдох байгууллага, хүмүүст мэдэгдэнэ. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгчид, шүүгчид ерөнхий прокурор эсэргүүцэл, дүгнэлтээ буцааж авсан нь хуралдаанд энэ асуудлаар дахин эсэргүүцэл, дүгнэлт бичихэд саад болохгүй гэх заалттай.

Монгол Улсын дээд шүүхээс үүнтэй холбоотойгоор өчигдөр мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд, Ерөнхий шүүгч, шүүгчид рүү чиглэсэн, олон нийтийг зориуд төөрөгдөлд оруулах мэдээ, мэдээллийг Ардчилсан намын зарим гишүүд, нэр бүхий улс төрчид түгээж, намын дотоод маргаанаа шийдвэрлэхийг эрмэлзэхийн оронд энэхүү маргаандаа шүүхийн байгууллагыг хамаатуулж, шүүхийн үйл ажиллагаанд урьдчилан нөлөөлөх зорилготой аливаа оролдлогыг удаа дараа гаргасан. Иймд  Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хүндэтгэж, шүүхээс хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нөлөөлөхгүйгээр асуудалд ухамсартай, ёс зүйтэй, хариуцлагатай хандана уу гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж