Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 77 шинэ тохиолдол батлагджээ. Үүний 42 нь Улаанбаатарт, 25 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй аж.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 215 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс биеийн байдал нь хөнгөн хоёр, хүндэвтэр 153, хүнд 49, нэн хүнд 11 хүн байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, Covid-19-ийн омикрон хувилбарын эрсдэл өндөр. Түүгээр ч зогсохгүй халдварын тархалт эрчимжиж, нууц үе богиносч байгаа нь өвдсөн хүмүүс дахин өвдөх магадлалыг нэмэгдүүлж буй юм. Тиймээс ЭМЯ-наас дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна. Тодруулбал, иргэд өөрт ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа л бол түргэвчилсэн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хариу нь сөрөг гарсан ч шинж тэмдэг илэрсээр байвал эмчид хандаж, зөвлөгөө аваад, өөрийгөө аль болох тусгаарлах нь зөв. Бусад хувилбарын үед халдварлах чадвар өндөр байгаагаас гадна шинж тэмдэг богино хугацаанд илэрч, хүндэрч байсан. Үүнээс болоод уушги нь хатгаагаар өвдөх, хатгалгаа болж хүндэрч байсан. Харин омикроны хувьд дельта, альфагаас зовиур, шинж тэмдэг нь удаан хугацаанд үргэлжилж байгаагаараа онцлог гэсэн юм.
Холбоотой мэдээ