Элон Маск бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэлд хариу өгөв

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Элон Маск бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэлд хариу өгөв

Элон Маск бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэлд хариу өгөв

Элон Маск Лондон руу хувийн онгоцоор аялахдаа "SpaceX" компанийн онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан гэх мэдээлэлд хариу өгөв. "Business Insider"-т  тус онгоцны үйлчлэгч мэдээлэхдээ, энгийн массаж нь аяллын багцад багтдаг боловч цаад утга санаа нь маш өөр сэдэлтэй гэв. Онгоцны үйлчлэгч тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч

Элон Маск бэлгийн зүй бус зүйл үзүүлж, бэлгийн харилцаанд орох санал тавьсан гэжээ. Маск онгоцны үйлчлэгч эмэгтэйд хангалттай сайн үйлчилгээ үзүүлж чадвал морь авч өгнө гэж амлажээ. Учир нь үйлчлэгч эмэгтэй хурдан морь сайн унадаг байсан гэв.

Маск энэ мэдээлэлд “Улс төрийн чанартай гүтгэлэг. Хэрэв би хүнд бэлгийн дарамт учруулсан бол 30 жилийн түүхэнд анхных боллоо” гэж твиттер хуудаснаа нийтэлжээ. Хэрэг гарснаас хоёр жилийн дараа онгоцны үйлчлэгч Калифорнийн ажил эрхлэлтийн хуульч хөлсөлж, "SpaceX" компанийн хүний нөөцийн хэлтэст ханджээ. Үйлчлэгч эмэгтэйг ажлаас халагдсаны тэтгэмж болгон 250 мянган ам.доллар төлсөн гэх мэдээлэл бий. "SpaceX"-ийн хууль эрх зүйн салбарын дэд ерөнхийлөгч Кристофер Кардачи Инсайдерт "Би ямар нэгэн төлбөр тооцооны хэлэлцээрийн талаар тайлбар хийхгүй" гэжээ.

Эх сурвалж: ladbible

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж