"Тэгри чину" кино хийсвэр ертөнцөөр аялуулна"

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

"Тэгри чину" кино хийсвэр ертөнцөөр аялуулна"

"Тэгри чину" кино хийсвэр ертөнцөөр аялуулна"

Сүүлийн үед Монголын кино урлаг сэргэж байна гэдэг үгийг мэргэжлийнхэн хэлдэг болсон. Үүний нэг тод жишээ УДЭТ-ын жүжигчин, найруулагч Г. Эрдэнэбилэгийн цоо шинэ уран бүтээл болох туульсын "Тэгри чину" олон ангит уран сайхны кино энэ сарын 25-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна.  Уран бүтээлчид өнөөдөр /2022.05.20/ киноны анхны танилцуулга уран зургийн үзэсгэлэнгийн  нээлтээ хийлээ. 


Киноны найруулагч, ерөнхий продюсер , жүжигчин Г.Эрдэнэбилэг:

-Уран бүтээлч хүн өөрийн тууштай зорилго хүсэл тэмүүллээрээ уран бүтээлээрээ илэрхийлж гаргаж байдаг. Цаашдаа ч ер нь миний уран бүтээл бол миний мөрөөдөл хүсэл, үзэл бодол байх болно. Бидний нүүдэлчин ахуйн соёл, монгол хэл заншлыг уран бүтээлчид авч үлдэж мөнхлөх ёстой. Тэндээс залуучууд маань ойлгож санаа авч ухаарах ёстой. Тэгэхгүй бол хойч үе маань энэ бүхнийг цэвэр сургалтаар олгодог асуудал биш болжээ. Урлаг өөрөө соён гэгээрүүлэх хүчтэй зэвсэг. Урлагаар дамжуулж гоо сайхан, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд урлаг бол  хамгийн дөт шулуун зам юм гэж хэлмээр байна.

Уран бүтээлчдийн эмзэглэл дээр бүтээл төрдөг. Жирийн иргэд сайхан амьдрахыг хүсдэгтэй адил уран бүтээлчид бид бүхэн сайн чанартай уран бүтээл хийж, түүндээ түүх өв соёлоо шингээхийг хичээдэг. Миний хувьд ч ялгаагүй. Гэхдээ арай өөр өнцгөөр харж, шинэлэг содон байхыг эрмэлздэг. Цаашдаа ч энийгээ баримтлаад явах болно. Тэр ч утгаараа "Тэгри чину" уран сайхны кино маань үзэгчдийн төсөөлөөгүй өнцгийг  харуулах болно. Би энэ кинотойгоо л одоохондоо зууралдана даа. Нэгэнт хийснийх олон улсад гаргах төлөвлөгөөтэй байна. Саяхан "Хийморь" киногоо хийж, олон улсын кино наадмуудаар оролцлоо. Тэр үеэрээ чамлахааргүй түншүүдтэй болж, жимээ зам болгохын төлөө ажиллаж байна" гэв.

"Тэгри  чину" олон ангит уран сайхны кино нь бодит түүх биш цэвэр хийсвэр ертөнцөөр үзэгчдийг аялуулах болно. Ингэхдээ Монголын соёл, эрт дээр үед ямар байсан бол эдлэл хэрэглэл ёс заншлыг кинондоо тусгасан гэдгээрээ онцлог.

Дэлгэцийн шинэ бүтээл нь 10 ангитай бөгөөд зураг авалтыг 2021 онд Хөвсгөл, Архангай  Төв аймагт хийжээ.  Энэ бүтээл нь Монголын кино урлагийн хамгийн өртөг өндөртэй киногоор шалгараад байгаа аж.

Б.ЭНХСАНАА

Гэрэл зургийг Б.МӨНХЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж