Гэрэл зурагчин, виртуал зураач Брайн Маккарти 1996 онд Хорватад очсоноосоо хойш олон дайныг нүдээр үзжээ. Түүний аав нь Вьетнамын дайнд, өвөө нь дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байв. Аавтайгаа юу үзэж туулсныг нь ярилцахыг хүсдэг боловч аав нь энэ талаар ярих туйлын дургүй ажээ. Хорватад өнгөрүүлсэн үе, аав, өвөөтэй нь холбоотой дурсамж зэрэг нь Маккартид шинэ санаа өгсөн байна.
Маккарти аавынхаа Вьетнамаас бичиж байсан захидлуудыг олоод тэр мөчүүдийг дахин бүтээхээр шийджээ. Тэрбээр 1960-аад оны хувцас хэрэгсэл зэргийг ашиглаад дахин бүтээсэн үзэгдлийнхээ зургийг авсан байна. Энэ санаагаа цааш улам хөгжүүлж, 14 жил бодож боловсруулсны эцэст Маккарти “War toys” хэмээх урлагийн төсөл эхлүүлжээ. Энэ нь хожим ашгийн бус байгууллага болсон бөгөөд дайныг үзэж туулсан хүүхдүүдэд туслахын тулд гэрэл зураг, урлагийн эмчилгээг ашигладаг.
“Би урлагийн эмчилгээ, тэр дундаа тоглоомоор эмчлэх аргийн талаар суралцсан. Дайнд өртсөн болон өртөөгүй хүмүүсийн хоорондын ялгааг арилгах арга болгон үүнийгээ ашиглах санааг олж мэдсэн” гэж Маккарти хэлэв.
Энэ нь хүүхдүүд урлагийн эмчилгээний мэргэжлийн эмчтэй уулзаж, дайны туршлагаа ярьж, зураг зурж өгдөг арга юм. Дараа нь Маккарти хүүхдүүдийн зурсан зургийг авч, тухайн үйл явдал болсон газруудаар нь аялж, тоглоом ашиглан сэтгэл хөдлөм үзэгдлийг дахин бүтээдэг байна.
“War toys” ашгийн бус байгууллага нь Сири, Ирак, Израиль зэрэг орны хүүхдүүдтэй хамтарч ажиллажээ. Одоо Маккартни Украины дайнд нэрвэгдсэн хүүхдүүдтэй ажиллаж байна. Дайны үед хүүхдүүд юу мэдэрсэн тэр түүхүүдэд анхаарлаа хандуулах нь маш чухал гэж Маккартни хэлжээ.
Эх сурвалж: NPR
Холбоотой мэдээ