Эрдэмтэн Бермудын гурвалжингийн нууцыг тайлсан гэв

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Эрдэмтэн Бермудын гурвалжингийн нууцыг тайлсан гэв

Эрдэмтэн Бермудын гурвалжингийн нууцыг тайлсан гэв

Сиднейн их сургуулийн эрдэмтэн Карл Крусзелницки Бермудын гурвалжингийн нууцыг нэг мөр тайлсан гэж мэдэгджээ. Тэрбээр Бермудын гурвалжинд ер бусын хүчин зүйл, цаг хугацааны орон зай байдаггүй гэв. Олон жилийн турш онгоц, завь зэрэг алга болсон нь хүний буруутай үйлдэл, цаг агаарын таагүй байдлаас шалтгаална гэв.

Майами, Пуэрто-Рико, Бермудын хооронд оршдог бөгөөд 700 мянган километр далайг эзэлдэг Хойд Атлантын бүсийн ойролцоо олон тооны онгоц, хөлөг онгоцнууд ор сураггүй алга болсон гэж мэдээлж байна.

Хойд Атлантын бүсэд Майами, Пуэрто-Рико болон Бермуд хооронд орших 700 мянган километр далайд олон тооны онгоц, хөлөг онгоц алга болдог юм. Эрдэмтэн Крузелницки тайлбарлахдаа "Бермудын гурвалжин нь далай тэнгисийн хамгийн завгүй хэсэг бөгөөд ямарваа онгоц алга болох нь ер бусын зүйл биш гэв.

Крушельницки 2017 онд “news.com.au” сайтад хэлэхдээ "Бермудын гурвалжин  экваторын бүс нутагт , дэлхийн чинээлэг хэсэг болох Америкийн ойролцоо  байдаг тул та маш их хөл хөдөлгөөнтэй байдаг. Лондонгийн Ллойдс болон АНУ-ын эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр Бермудын гурвалжинд сураггүй алга болсон хүмүүсийн тоо дэлхийн хаана ч алга болсон хүмүүстэй ижил тоотой” гэжээ.

Крушельницки мөн гурвалжин дахь бүх алга болсон хүмүүсийн хамгийн алдартай нь болох 19 дүгээр нислэгийн талаар дурдав. Энэ нислэг нь 1945 оны арванхоёрдугаар сарын 5-нд Флорида мужийн Форт-Лодердейл хотоос таван нисэх онгоц хөөрсөн бөгөөд нийт 14 багийн гишүүнтэй байв. АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний “TBM Avenger” торпедо бөмбөгдөгч онгоцнууд хоёр цагийн ердийн сургалтын даалгаврыг гүйцэтгэж байсан боловч удалгүй бааз таван онгоцтой холбоо тасарчээ.

Онгоцнууд багийн бүх гишүүдийн хамт алга болсон бөгөөд ямар ч сэг олдсонгүй. Мэдээллийн дагуу энэ нислэгийг олохоор эрэн хайх, аврах ажиллагаанд илгээсэн “PBM-Mariner” усан онгоц мөн 13 багийн гишүүдийн хамт алга болжээ.

Крушельницки 19 дүгээр нислэгийн алга болсон шалтгаан нь тухайн өдөр 15 метрийн өндөр долгионтой далайн түрлэг байсан гэв. Мөн тус нислэгийн ахлагч Чарльз Тэйлор таван нисгэгчээс ганцаараа туршлагатай нь байсан бөгөөд хариуцлагагүй шийдвэр гаргаснаас болж онгоцнууд ор сураггүй алга болсон гэж үзэж байна.

Эх сурвалж: unilad

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ТэнэглэлТэнэглэл
36
ХахаХаха
25
ГайхмаарГайхмаар
18
БурууБуруу
14
ЗөвЗөв
11
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж