Сагсаахай, Сэгсээхэй, Энхрийхэн гурвыг NFT хамгаална

Хуучирсан мэдээ: 2022.05.20-нд нийтлэгдсэн

Сагсаахай, Сэгсээхэй, Энхрийхэн гурвыг NFT хамгаална

… Гэдсээ наранд ээж хэвтсэн бидний дээгүүр гэнэт нэг урт сүүдэр тусав. Сүртэй том сүүдэр юм. Ахиулаад сайн харвал аварга сүүдрийн эзэн нь асар том шувуу агаарт дүүлэн нисч байв. Эмэгтэй дүү харин энэ сүүдрийг тоглоом гэж бодсон уу, энд тэнд тусахад нь араас нь дагаж бөмбрөхөд ээж хориглон болиулав.

-Юун энэ сүүдэртэй эрхэлж наадах нь байтугай, эмээж болгоомжилж байх ёстой байхад чинь. Дараа бүр сайн тайлбарламз! гээд дахин олон юм ярьсангүй гэрийнхээ зүг хөдлөх дохио өгөв…

Хэрэв Сагсаахай, Сэгсээхэй, Энхрийхэн гуравт эх нь анхааруулаагүй бол бүргэд шүүрэх ч байсан юм бил үү?…

Цоохор ирвэст цөөнгүй дайсан бий. Хамгийн том дайсан нь хүмүүн бид. Хариуцлагагүй уул уурхай, зэрлэг амьтдын газар нутгаас хумслах бэлчээрийн мал аж ахуй гээд л.

Дэлхийн 12 улсад л байдаг цоохор ирвэсийн тоо толгой ердөө 5000 орчим. Үүний 953 нь /2017-2020 онд Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гаас зохион байгуулсан үндэсний хэмжээний судалгааны дүн/ Монгол оронд бий.

Гурван сая хүн, 67 сая мал, ердөө 953 цоохор ирвэс…

Цоохор ирвэс хамгаалах үйлст “Гамма” агентлагийн гэрэл зурагчид эргэлт буцалтгүй орж, зэрлэг амьтдыг хамгаалах “Монгол ирвэс” нийгэмлэгийг байгуулаад хэдийнэ гурван хаврыг үджээ. Тэд “Trade NFT” платформтой хамтран "Монгол Ирвэс" NFT бүтээлийг олон нийтэд хүргэхэд бэлэн болоод байна.

NFT-ээс олсон орлого зэрлэг ан амьтад тэр тусмаа цоохор ирвэсийн амьдрах орчинг сайжруулахад 100% зориулагдах юм.

  • Цоохор ирвэсийн зураг авалт, судалгааны ажилд /экспедиц/ хамт явах, аз хийморь нь гийвээс “Уулын эзэн”-ийг харах алтан боломжийн эзэн болох эрх бүхий цорын ганц "Single Edition NFT"

NFT бүтээлийн нэр: “Сагсаахай, Сэгсээхэй, Энхрийхэн гурав”

  • Хустайн нурууны байгалийн цогцолборт газарт гэрэл зургийн сургалт, дадлагад оролцох эрх бүхий "Limited Edition NFT" 22 ширхэг

NFT бүтээлийн нэр: “Монгол ирвэс”

  • Өмнөговь аймаг, Баруунсайхан уул, Хавцгайтын ам “хөв” хамт хийх аялал бүхий "Limited Edition NFT" 22 ширхэг

NFT бүтээлийн нэр: “Хавцал дунд”

  • Өндөр уулсын гайхамшиг болсон сүрлэг сайхан цоохор ирвэсээ хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, байгаль хамгаалах үйлсийг дэмжих зорилго бүхий "Limited edition NFT"-10 ширхэг тус тус худалдаалагдана.

Сахилгагүй Сагсаахай, сэргэлэн Сэгсээхэй, эгдүүтэй Энхрийхэн элбэг болох нь дэмий гэж үү?

Нэн ховор амьтдыг хамгаалах үйлст нэгдэхийг уриалж байна. Энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж